• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-29 15:24:33    
Адил бус зан араншин адил бус өвчинд нэрвэгдүүлдэг

Хятадын Олон Улсын Радио

    Зонхилох олонх хүмүүс зан араншийн сайн мууг уурлаж уцаарлах, бачимдан бухимдах, хэрүүл маргаан хийн, атаархаж жөтөөрхөх улмаар дорой номхон, айж ичдэг, уйлж унждаг зарэг сэтгэлийн хөдөлгөөний илрэл гэж үздэг байна. Гэтэл зан араншины сайн муу байгаагийн адил бус илрэл нь хүмүүсийн бие махбодийн эрүүл мэнд болон зарим өвчин эмгэгт нэрвэгддэгтэй нягт холбоотой юм. Тухайлбал, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй уур уцаар нь амархан хүрээд байдаг хүний цусны даралт өндөр болж, үг дуу цөөнтэй дотор тамир ихтэй хүн өмөн үүд амархан нэрвэгддэг. Анагаах ухааны эрдэмтэдийн сануулж байгаагаар, өөрөө зан муутай юм уу гэр зуураа муухай зан гаргахыг цээрлэх хэрэгтэй, өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг тэвчиж сурах ухаантай байх нь чухал, ямагт найр тавиад аргацааж дөнгөөд, нохой хорьсон болоод өнгөрөөгөөд байх юм бол алсдаа хүнд өвчинд нэрвэгдэж болзошгүй юм байна.

    Эрдэмтэн мэргэжилтэд олон жил судалгаа шинжилгээ хийсэний дүнд, зарим зан араншины онцлог хийгээд зарим өвчин эмгэгт амархан нэрвэгдүүлдэг харилцаа холбоог мэдэж илрүүлсэн байна. Жишээ татвал:
Өрсөлдөөнд хэзээд ялна гэж тэмцдэг, түргэн зантай, уур ихтэй, хүн хоорондын харилцаа нь байнга тулгамдуу байдаг хүн бол зүрхний өвчин, чихэр шижин өвчинд амархан нэрвэгдэж, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, амархан ууралдаг, хүн тоодоггүй, сэтгэлийн дарамттай явдаг хүн бол цусны даралт өндөр болох өвчинд хялбархан нэрвэгддэг юм.

    Зожиг зантай, өөртөө итгэлгүй, айл гэрийн уур амьсгал нь эв найр тааруухан хүмүүс үе мөчний өвчинд амархан нэрвэгддэг.
Ажил үйлсийн төлөө зүтгэж, ажлын идэвх сайн байлаа ч гэсэн ажлаа бусдад найдах дуртай, ойр хавийнхаа хүмүүсийг хардаж, сэтгэл санаагаар унаж мохсон хүмүүст шархлаа өвчин амархан тусдаг.
Юм бүхнийг сайн сайхан болгоно гэж хөөцөлддөг ч ажилдаа уян хатан хандаж чаддаггүй, өөрийнхөөрөө гөжүүдлэн зүтгэдэг, хэрүүл маргаан үүсгэж, атаархах жөтөөрхөх зантай хүмүүс толгой таллаж өвдөх өвчинд амархан нэрвэгддэг.
Авхаалжлаг, ичимтгий, дорой номхон дийлэнх нь уйлж унжаад байдаг эмэгтэй хүмүүс нугалаа гэдэсний үрэвсэлд амархан нэрвэгддэг юм.
Гэнэхэн зантай, бусдад найдах дуртай, хүний сайнаар ажлаа бүтээхийг хүсдэг хүмүүс багтраа өвчинд амархан нэрвэгддэг байна.
Үг цөөнтэй дуугүй зантай, хүйтэн ханддаг, сэтгэлийн хөдөлгөөнөө байнга дарж явдаг хүмүүс толбон үлдэнд хялбархан нэрвэгдэнэ.
Нэр төрөө эрхэмлэх сэтгэлтэй, ажилдаа чанд хариуцлагатай, цэгц нямбай, өндөр үр ашигтай ажилладаг, бүх юмыг сайн сайхан болгохын төлөө хөөцөлдөж, тэр хэвээр нь болгохоор өөрийнхөөрөө зүтгэдэг хүмүүс сэтгэцийн өвчинд амархан нэрвэгддэг ажээ.
Дээрхи мэт янз бүрийн зан араншинтай хүмүүс, өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг ухаан санаандаа аятайхан зохицуулж чаддаг эрдэм эзэмшиж, тэрчлэн эмч нараасаа байнга зөвөлгөө авч байхыг эрүүл мэндийн эрдэмтэн мэргэжилтэн нар сануулж байна. \Л.Буянтогтох орчуулав\