• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-29 18:29:52    
Дуртгалд мөнхрөх хүүхэд нас

Хятадын Олон Улсын Радио

    "6.1"-ний олон улсын хүүхдийн баяр бол бүх дэлхийн хүүхдүүдийн баяр болно, бас ч бүх дэлхийгээрээ энх тайванг хайрлаж, хүүхдэд эрүүл энх оршин амьдрах, боловсрол хүртэх эрхийг тэмцэн олгохын төлөөний өдөрлөг юм. 1925 онд "Хүүхдийн зол жаргалын төлөөх олон улсын нийгэмлэг" анх удаа олон улсын хэмжээний хурал хуралдуулж, хүүхдийн эрх ашигийн асуудлаарах холбогдох зарчимыг нийтэлсэны дараа хэсэг орнууд урьд хожид хүүхдийн баярын тухай тогтоолтой болжээ. Жишээлбэл, Америкт 10-р сарын 31-ийг хүүхдийн баярын өдрөөр тогтоож, Ангилид 7-р сарын 1-ийг хүүхдийн баярын өдрөөр тогтоосон байдаг.

    Дэлхийн 2-р дайн дуусаны дараа дэлхийн олон газрын эдийн засаг буурай байж, хэдэн 10 мянган ажилчид ажилгүйдэн, өлөсгөлөн нүцгэн амьдралыг өнгөрөөж байжээ. Тухайн үед хүүхдийн амьдрал нэн хэцүү байж, зарим нь халдварт өвөчинд нэрвэгдэн олноор үхэж, зарим нь аргагүйн эрхэнд хүүхэд ажилчин болж, хатуу бэрхийг туулан, амьдрал болон амь нас нь баталгаажиж чадахгүй байлаа. Дэлхийн хүүхдүүдэд оршин амьдрах, даатгал болон боловсрол хүртэх эрхийг тэмцэн олгохын төлөө Олон улсын эмэгтэйчүүдийн ардчилсан холбоо 1949 оны 11-р сард Москвад гүйцэтгэх комиссын хурал хуралдуулж, 6-р сарын 1-нийг дэлхийн хүүхдийн баяраар албан ёсоор тогтоосон байна.

    Эртдээ Хятадын хүүхдийн баяр нь жил болгоны 4-р сарын 4-ний өдөр тохиодог. Энэ бол 1931 онд Хятадын нялхсыг энэрэх нийгэмлэгийн саналын дагуу байгуулсан юм. БНХАУ байгуулагдсаны дараа хөдөлмөрчин ард түмэн улсынхаа эзэн болж, өргөн олон багачууд хүүхэд ч эх орныхоо бяцхан эзэн нь болж, хүүхдүүдийн интернационалын үзэл санааг хүмүүжүүлэхийн төлөө 1949 оны 12-р сард Төвийн ардын засгийн газрын төрийн явдлын хорооноос зарлиг гаргаж, уулийн "4.4"-ний хүүхдийн баярыг үгийсгэж, 6-р сарын 1-нийг Хятадын хүүхдийн баяр болгож, олон улсын хүүхдийн баяртай нэгдэж ирсэн байна. Үүнээс хойш жил болгоны энэ өдөр бүх Хятадын багачууд хүүхдүүд олон зүйлийн арга хэмжээ зохиож, өөрийн баярын өдрөө тэмдэглэдэг байна. Энэ өдөр олон нийтийн тоглоомын газрууд хүүхдэд үнэ төлбөргүйгээр үйлчилж, маш олон байгууллага нэгж ч ажилчин ажилтадынхаа үр хүүхдэд бэлгэ дурсгалын зүйлс өгөдөг болхоор энэ өдөр нь хүүхдүүдийн хувьд маш баяр цэнгэлтэй нэгэн өдөр болно.