• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-30 15:55:15    
БХАТИХ болон Оросын Парламентын хоёр танхимын тогтмол хамтын ажиллагааны мехнизимийг албан ёсоор эхлүүлсэн байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

    БХАТИХ болон Оросын Парламентын хоёр танхимын тогтмол хамтын ажиллагшааны мехнизимийг 29-ний өдөр Москвад албан ёсоор эхлуулж, БХАТИХ хийгэд Оросын холбооны төрийн думын хамтын ажиллагааны хороо, БХАТИХ хийгэд Оросын холбооны зөвлөлийн хамтын ажиллагааны хороо тус тус анхны хурлаа хийсэн байна. Хоёр орны Парламент Хятад Оросын харилцаан дах ерөнхийлсөн чанартай бодитой асуудлаар хайн хэлэлцэж, парламент хоорондын хамтын ажиллагааг эдийн засаг худалдаа, түүх соёл зэрэг салбар дах хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх тийш тэлэн өргөтгөх талаар нийтлэг ойлголтод хүрсэн байна.

    Энэ жил Хятад Орос хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншилэлийн харилцааг тогтоосоны 10 жилийн ой тохиох "Хятад Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурсаны 5 жилийн ой юм. Хятад Оросын улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёл болон олон улсын үйл хэрэг зэрэг салбар дах стратегийн хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж байна. Парламетын хамтын ажиллагаа нь Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншилэлийн харилцааны гол бүрэлдхүүн хэсэг болсоны хувьд хоёр орны харилцаан дах ерөнхийлсөн чанартай асуудалд анхаарлаа хандуулсаар байна. Хоёр орны харилцаа, эдийн засаг худалдааны хөгжил болон Хятад Оросын жилийг харилцан зохион явуулах нь хоёр орны Парламентын анхаарал тавиж байгаа гол асуудал мөн гэж Оросын төрийн думын дарга Борис Грызлов хэлсэн байна.

    Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн хурлаар ихээхэн ажил хэрэгч асуудал хэлэлцэхээр хоёр тал шийдсэн байна. Юуны өмнө, хоёр орны өнөө болон хойшдын хөгжил нь Хятад Оросын дотоодод болж байгаа гол үйл явдлыг харилцан сонирхохыг шийдсэн байна. Дараа нь, Хятад Оросын эдийн засаг худалдааны хөгжилд хоёр Парламентын гүйцэтгэж байгаа үүргийн хувьд хууль тогтоох арга барилаар хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа урагштай хөгжихөд тус дөхөм үзүүлэхийг бидэнд шаардаж байна. Гуравд, Хятад Оросын жилийн үйл ажиллагаа зохиох хугацаан дах хоёр орны түүх соёлын салбар дах харилцааг бид цаашид хэлэлцэх бөгөөд энэ талаар бүтээлч санал дэвшүүлэхийг би хүсч байна гэжээ.

    Эдийн засаг худалдаа, түүх соёлын салбар дах харилцааг өргөтгөх талаар Ү Бангөү болон Грызлов нар нийтлэг ойлголтод хүрсэн байна. Ү Бангөү хэлэхдээ, " манай хоёр тал хамтын ажиллагааны хороогоор дамжуулж, Парламентын харилцаа болон депутат нарын давуу талыг бадруулж, эдийн засаг худалдаа, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаанд зууч болж үйлчилгэ хангаж болно. Үүний зэрэгцээ түүх соёл, шинжлэх ухаан техникийн салбар дах хамтын ажиллагаа харилцаанд тус дөхөм үзүүлж, хоёр орны харилцааны хөгжилд шинэ хүчин сэлбэж болох юм гэжээ.

    БХАТИХ болон Оросын Парламентын Дээд Доод танхим нь хууль тогтоох, мөн Хяналт тавих эрх үүрэгтэй юм. Өнөө Хятад Орос хоёр орон төрийн хэмжээний болон бүс нутгийн хэмжээний 200 гаруй хэлэлцээр, хуулийн баримт бичигт гарын үсэг зурсан байна.

    Ү Бангөү хэлэхдээ, Хятад Орос хоёр орны эдийн засаг шилжилтийн шатандаа байна. Хоёр орны нөхцөл байдал адилгүй хэдий ч хөгжлийн явцад адливтар асуудалтай тулгарах болно. Хууль тогтоох туршлагаа солилцож, харилцан суралцах нь хууль тогтоох чанарыг дээшлүүлэхэд ашигтай бөгөөд эдийн засаг нийгэм тогтвортой эрүүл саруул үргэлжлэн хөгжихөд сайнаар нөлөөлж чадах юм гэжээ.

    Хятад Орос хоёр орон нь стратегийн хамтын ажиллагааны түнш бөгөөд хамгийн том хөрш оронууд юм. БХАТИХ-тай орон нутгийн байгууллагын хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг хайн хэлэлцэхэд бэлэн байна гэж Оросын холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ, хоёр тал Байгал нуурын эдийн засгийн чуулга уулзалт болон алс дорнодын эдийн засгийн чуулга уулзалтыг багтаасан орон нутгийн хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг хайн судлаж байна. 9-р сард Хятадын Хэйлүнжян мужийн Харбин хотод Хятад Оросын хууль тогтоох байгууллагын хурал хийх болно гэжээ. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав\