Сүүлийн жилүүдэд соёлын аж үйлдвэр нь Хятад улсад халуун урамтай ярилцах сэдэв болсон байна. Шат бүрийн засгийн газрууд хүндэтгэн үзэж, нийгэм нийт алуун хөгжөөнтөй оролцож, бүх Хятадын гурваны хоёр хувиас дээших муж өөртөө засах районууд болон хот соёлын аж үйлдвэрийн байгуулалтыг өөрийн газар орныхоо тулгуур аж үйлдвэр болгоно гэж дэвшүүлсэн байна. Одоо Хубэй мужийн энэ талаар ажил үйлсээ хэрхэн бүтээж байгаа байдлаас танилцуульяа.
Хубэй мужийн төв Ү-хан хотын төв дунд байрлаж байгаа арван хэдэн давхар нэгэн том давхар байшингийн гуравдугаар давхарт нь хүүхэлдэйн шог гараны уран бүтээлийн Хүй түн компани байрлаж байна. Тэдний компаньд орж очиход шархисан залуучууд шалавдан ажиллаж байх нь надад маш гоё санагдсан юм. 2000 онд байгуулагдсан энэ компани бол Хятад улсад хамгийн их хүчин чадалтай хүүхэлдэйн болон шог гарааны уран бүтээлийн компанийн нэг юм. Тус компанийн ерөнхий захирал ноён Жү Юүжан өөрийн компанийнхаа ажил төрлийн тухай ингэж ярьлаа.
Тэрээр хэлэхдээ:
" Бид дотоод гадаадын холбогдох байгууллагатай холбоолох чиглэлээр ажиллаж байна, бид кино уран бүтээл үйлдэхдээ олон талын мэргэжилтнийг урьж хамтаар зохион төлөвлөж байгаа юм. Жишээлбэл Бээжингийн киноны дээд сургууль болон төв телевизийн уран бүтээлчидтэй хамтаао зохион төлөвлөж, мөн манай Ү-хан хотын хүүхдийн уран зохиол бичдэг зохиолчидтэй хамтаар зохион төлөвлөх ажил хийж байна. Ерөнхий хүчин чадлын хувьд манай компани нь бүх оронд тавдугаарт жагсаагдаж байна" Тэрээр цааш нь хэлэхдээ: манай компани уран бүтээл зохион бүтээхээс гадна арав гаруй орон болон бүс нутгийн компанитай хамтран хүүхэлдэйн болон шог гарааны уран бүтээлийн кино үйлдвэрлэж байна. Тодруулж ярьвал: БНСУ-ын Сүнвоо компаньтай хамт " сансрын галуу" гэсэн хүүхэлдэйн кино үйлдсэн, Америкийн Hyperion Animation компаньтай хамтран " хүндэт гэр бүл" гэсэн хүүхэлдэйн кино, Италийн Amberwood компанитай хамтран " Бэнжемин баавгай" гэсэн зэрэг кино үйлдэж, маш сайн үр бүтээл олсон гэжээ.
" Сэтгэлийн хань" буюу Жи ин гэсэн сэтгүүлийн нэгтгэлийн захиралууд ч соёлын ажил төрлөө маш их хөгжүүлэх омог зохигтой байгаа юм байна.
" Сэтгэлийн хань" гэсэн сэтгүүл бол Хятад улсад хамгаас их гүйлгээтэй сэтгүүлийн нэг юм. Энэ сэтгүүл нь жирийн хүн ардын гэр бүл, хайр сэтгэл, найрамдал зэрэг агуулгаар гол сэдэвлэн өгүүлэл найруулга бичиж нийтэлдэг сэтгүүл юм. Энэ сэтгүүл нь сар болгон 6 сая гаруй ширхэг тарааж байна. Тус сэтгүүлийн нэгтгэл компанийн орлогч ерөнхий захирал ноён Лэй И-да манай сурвалжлагчид ярилцлага өгөх үе хэлэхдээ: зах зээлийн байдлыг нягт анхаарч, тасралтгүй шинийг санаачлан бүтээж, холбогдох олон төрлийн ажил төрөл хөгжүүлж ирсэн нь манай нэгтгэл компанийн түргэн хөгжсөний хурц ухаан байгаа юм гэжээ. /Пэрлаймаа найруулан орчуулав/
|