• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-30 15:50:13    
Хайнань мужийнхан нь баян чинээлэг тосгон байгуулж байна

Хятадын Олон Улсын Радио

    Хайнань муж нь Хятадын хамгийн өмнөд нутагт оршдог. Мужийн төв нь Хайкөү хот. 7 сая 619 мянган хүн амтай, 34 мянган хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. 37 үндэстний цөөнхтэй.

    Хайнаний соёл иргэншил экологийн тосгон байгуулж байгаа нь чинээлэг замаар замнаж байгаа болно гэж хүмүүс ярьж байна.

    Хайнань мужийн Чжаньчжөү хотын хэ чин суурины Мэйвань тосгон нь Хайнаньд хамгийн эрт байгуулагдсан соёл иргэншил экологийн тосгон болно. Өнгөрсөнд эндхийн залуучууд эхнэр авч айл өрх босгож чадахгүй, тосгоны 200 гаруй хүнээс явсаар байгаад 38 нь л үлджээ.

    Эдгээр жилүүдэд Мэйвань тосгоныхон нь Хуа наний хөдөө аж ахуйн их сургуулийн жолоодлого, туслалцаатайгаар, экологийн хөдөө аж ахуйн туршилт хийжээ. Тэд уулан оройдоо мод тарьж, уулан бэлдээ жимс жимсгэнэ тарьж, усандаа нугас галуу тэжээж, уулан хормойдоо хонь үхэр харуулж, хүрээ хашаандаа гахай тахиа тэжээж, бас намгийн хийн зойр, зорлон, нарны эрчим хүчний төхөөрөмж байгуулжээ. Хүн малын ялгадсыг намгийн хийн зойронд хийж, түүнийгээ намгийн хий болгож, хоол унд хийх, гэрэлтүүлэг болгож байна. Одоогийн Мэйвань шинэ тосгон баян чинээлэг тосгон болж, тосгоны хүүхдүүд сургуульд төлбөргүй сурч, тосгоны тариачид авсаархан хоёр давхар байранд амгалан тайван сууж аж төрж байна.

    Соёл боловсон эклогийн тосгон байгуулахын цөм нь эклогийн орчил эдийн засгийг хөгжүүлэх, тариачдын орлогыг нэмэгдүүлэх гэсэн болно. Хайнань мужийхан нь газрын илчийн давуу талаа ашиглан, намгийн хий гаргах ажлыг ихээр хийж байна. Гахай тэжээх хашаа, зорлон, намгийн хийн зуухыг холбосон 160 мянган намгийн хийн зойр байгуулав. Энэ нь орчин ахуйг цэвэршүүлж, эрчим хүчийг хэмнэж, ургамлын бүрхэвчийг хамгаалж байна.