Манай орны сансрын зөөгч пуужингий техник хойшид 3 алхамаар хөгжих болно. Тэр нь даруй одоогийн хэрэглэж байгаа пуужинг өөрчлөн сайжруулж, шинэ үеийн Чан Жэн зөөгч пуужинг судлан үйлдвэрлэж, сансрын тээврийн шинэ системийг судлан үйлдвэрлэх болно гэж Хятадын зөөгч пуужингийн техник судлах хүрээлэнгийн даргын орлогч Ли Хун саяхан танилцуулсан байна.
Үүний дунд гуравдагч үе шатны харалт болох агаар мандлын давхаргыг нэвтлэн дахин давтан ашиглаж болох тээврийн техник нь одоогийн хэрэглэж байгаа зөөгч пуужинг ганц удаа ашиглаж болох хязгаарлалыг тавчиж сансар огторгуй болон газрын бөмбөрцөгийн хооронд нааш цааш олон удаа аялж болох болно.
Ли Хун танилцуулж хэлэхдээ, манай орны одоогийн байдал, техникийн төвшингөөс үзэхэд, хойшдын 10 жилд хиймэл дагууль хөөргөхдөө мөн л одоогийн хэрэглэж байгаа Чан Жэн системийн зөөгч пуужинг ашиглах болно. Иймээс 1-р алхамд одоогийн хэрэглэж байгаа пуужинд өөрчлөлт оруулан түүний найдварт чанарыг дээшлүүлэн, хөөргөх давтамжит хугацааг богинсгоно гэжээ.
2-р үе шатанд хооргүй, бохирдолгүй, өөрийн өртөг хямд, найдвартай, аюулгүй байх зорилтоор шинэ хэлбэрийн зөөгч пуужинг судлан үйлдвэрлэх болно.
3-р үе шатанд их хүчин чадалтай зөөгч пуужин болон дахин давтан ашиглаж болох тээврийн техник хөгжүүлэх болно. 2-р үе шатны судалгааны үндсэн дээр зөөгч хүчин нэн их пуужин үйлдвэрлэж, манай орны саран бөмбөрцөгт хайлт хийх, гүн огторгуйд хайлт хийх зэрэг шинжлэх ухааны төлөвлөөгөөг биелүүлэхэд хэрэглэх болно.
|