Дэлхий дээр хүн ам хамгийн олонтой Хятад улс 2005 оны эцс болтол, 95 хувийн газар нутагт багаас дунд сургуулийн 9 жилийн заавал сурах боловсролыг түгээмэлжүүлсэн боловч эдийн засаг хоцронгуй 5 хувийн хөдөө нутагт заавал сурах боловсролыг түгээмэлжүүлж чадаагүй байна. Гэр бүлийн амьдрал хүчиртэй буюу буйд бөглүүгээс болж зарим хүүхдүүд сургуульд сурах нөхцөлгүй байна. Энэх байдалд Хятадын засгийн газар хэрхэн арга хэмжээ авч эдгээр хүүхдүүдийг суралцуулах бэ? тэдэнд яаж заавал сурах боловсролыг хүртээх бэ? гэдэг олон олон асуудалд тулгарч билээ.
Хаврын эхээр, Хятадын баруун нутгийн Сьчуань мужийн Жаожя тосгоны хэдэн бага дунд сургууль хичээлээ эхлэлээ. Хүүхдүүдийнхээ сурлагын төлбөрийг тушаах гэж ар гэрийнхэн яаралдна, гэтэл энэ сурлагын хугацаанаас эхлэн сургуульд сурах ном бичиг гээд олон талын төлбөр авдаг байснаа авахаа болисон нь ар гэрийнхэний санаанд байгаагүй хэрэг байлаа, өнгөрсөнтэйгөө харьцуулбал хэдэн арван юань арвилах болсонд ар гэрийнхэн баярлахын ихээр баярлажээ.
Эдгээр ар гэрийнхэнийг баярлуулсан шинэ бодлогыг Хятадын засгийн газар 2005 оны эцсээр хэрэгжүүлсэн юм, даруй энэ оны өвлийн хугацаанаас баруун нутгийн хөдөө тосгоны заавал сурах боловсролын шатанд байгаа сурагчдыг төлбөрөөс хэлтрүүлсэн байна. Ирэх онд энэх бодлогыг Хятадын төв, зүүн нутгийн хөдөө тосгонд хүртэл өргөтгөж, бүх улсын хөдөө нутгийн 100 сая гаруй хүүхдүүдийн сурлагын төлбөрийг хэлтрүүлэх юм байна.
Хятад улс дунд бага сургуулийн шатны сурагчдыг төлбөргүй заах түрмийг хэрэгжүүлсээр ирсэн боловч сурагчид бас зарим талаар төлбөр тушаах хэрэгтэй байдаг, шижээлбэл бичиг материал, даагалбарын дэвтэр гээд нэг хоёр зуун юаний төлбөр тушаадаг, эдийн засгийн нөхцлөөр нэлээд сайн хотын оршин суугчид болон эдийн засаг хөгжсөн районы тариачдад авч хэлбэл тийм ч том асуудал биш, гэтэл эдийн засгийн нөхцлөөр таруухан зарим тариачин гэр бүлд авч хэлбэл энэ нь ч эдийн засгийн дарам болно, үүнээс болж олон хүүхдүүд хичээл сурлагаа дутуу дурган зогсох асуудал оршсоор ирсэн юм.
Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар боловсролоор хүний яс чанарыг дээшлүүлнэ гэдгийг бүрмөсөн таньж олсоны дараа заавал сурах боловсролд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд олон төрлийн арга хэмжээ авч хөдөө нутгийн заавал сурах боловсролыг алхам алхамаар эрчимжүүлсэн байна. Хятадын боловсролын яамны сайд Жөү жи хэлэхдээ:
10-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд хөдөө нутгийн боловсролыг стратегийн чухал байринд тавьж, шинээр нэмэгдүүлэх боловсролын зардлыг хөдөө нутагт зарцуулах чухал бодлогыг дэвшүүлж, хүчээ төвлөрүүлэн хөдөө нутгийн боловсролыг дээшлүүлэх дээр тавих хэрэгтэй гэжээ.
Хятадын баруун өмнөд нутгийн Юань нань мужийн боловсролын газрын дарга Ке Тианьшян хэлэхдээ: Манай муж 2000 оноос эхлэн урьдаар хил хязаар нутгийн сургуульд сурах хүүхдүүдийн ном, бичгийн хэрэгслийг төлбөргүй хангадаг байснаа сүүлээр нь аажмаар өргөжөөд хил хязгаар сяньд хүрсэн юм, 2005 он болтол 410 мянга гаруй сурагчид үр ашгийн нь хүртсэн байна гэжээ.
2004 оноос төв засгийн газар жил болгон тусхай хөрөнгө мөнгө санхүүжүүлж, хөдөө нутагт дотоор байртай сургууль байгуулахад зарцуулсан байна. Энэ нь тэдгээр алс хол явж байж сургуульдаа хүрдэг хүүхдүүдэд маш дөхөм болсон байна. Хот хөдөө хоорондын боловсролын зөрөөг багасгахын төлөө Хятад улс бас "хөдөө нутгийн дун бага сурагчдад орчин үеийн ал зайн боловсролын төсөл" даруй компьютер болон дагуулийн телевисээр хичээл заах сүлжээг хэрэгжүүлсэн байна. Энэ нь хөдөө нутгийн буйд бөглүү газрын хүүхэд ч том хотын адлиар нэрт багшийн хичээлийг сонссох нөхцөлтэй болсон байна. Ирэх оны эцс болтол Хятад улс хөдөө тосгоны дунд бага сургууль болгонд телевисийн сүлжээг ашиглан хичээл сонсох боломжийг хангах юм банйа.
Гэдийгээр ийм байгаа боловч Хятадын өнөөгийн хөдөө тосгоны боловсролынн түвшин хотынхонтой харьцуулахад мөн маш их зөрөөтэй байна. Энэх зөрөөг багасгахын төлөө Хятадын засгийн газар тун саяхан дэвшүүлсэн ирэх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөндөө хөдөө тосгоны боловсролыг дахин ил дот байринд тавахыг шаардсан байна. Энэ тухай Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао онцлохдоо:
Хойшдын 5 жилд үндсэний санхүү эдийн засгийн газар 218 тэрбум 200 сая гаруй юанийг шинээр нэмэгдүүлж, заавал сурах боловсролд зарцуулахаар байна, хөдөө тосгоны заавал сурах боловсролын шатандах дунд бага сурагчдад нийтээс төлбөр олгох түвшнийг баталж, хөдөө тосгоны дунд бага сургуульд дотоор байр гарган, хүүхэд болгоныг эрх тэгшээр боловсрол хүрэх аз тохиол олгох хэрэгтэй гэжээ.
|