ШХАБ-ын тэргүүн нарын уулзалт Хятадын Шанхай хотод хуралдахаас өмнөхөн, Хятад улсын дарга Хү Жиньтао 30-ны өдөр Бээжинд ШХАБ-ын гишүүн орнуудын сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна. Энэхүү тэргүүн нарын уулзалт онцгой ач холбогдолтой юм, Европ Азийн бүс нутагийг ямагт энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн эесэг найрамдуу бүс нутаг болгоход ашигтай юм гэж тэрээр хэлсэн байна.
ШХАБ бол Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажик, Узбек зэрэг орны 2001 оны 6-р сарын 15-ны өдөр Хятадын Шанхайд байгуулсан засгийн газар хоорондын байнгын олон улсын байгууллага юм. Энэ байгууллага дотооддоо " харилцан итгэх, харилцан ашигтай, эрх тэгш байх, зөвшилцөх, олон төрөлт соёл иргэншлийг хүндэтгэх, хамтаар хөгжих" зарчмыг баримтлаж, гадаадад эвсэлд үл нэгдэх, бусад орон болон бүс нутагт чиглэхгүй, жич нээлтэй байх зарчим баримтлаж байдаг юм. Энэ жил бол тус байгууллагын байгуулагдсан таван жилийн ой мөн бөгөөд энэ оны тэргүүн нарын уулзалтыг 6-р сарын 15-ны өдөр дахин Шанхайд хийх гэж байна. Хү Жиньтао сэтгүүлчийн хамтарсан сурвалжлагыг хүлээх үе, энэ оны тэргүүн нарын уулзалт нь онцгой ач холбогдолтой юм гэж шууд шулуун хэлсэн байна.
Хү Жиньтао хэлэхдээ, тэгүүн нарын дээд уулзалтын үеэр, олон гишүүн орны тэргүүн нар Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хөгжлийн төсвийг хэлэлцэх бөгөөд улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, хүмүүнлгийн салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож, чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурж нийтлэх болно. Энэ удаагийн уулзалтаар Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага байгуулагдсанаас нааших 5 жилийн туршлагыг нэгдгэн дүгнэж, олон улс боон бүс нутгийн өнөөгийн байдлыг бүх талаар шинжилж, ирээдүйн хөгжлийн асуудлыг судлах бөгөөд хамтын ажиллагааны бодитой төлөвлөгөө, арга хэмжээг тогтоох болно. Энэ нь уг бүс нутгаа өнө үүрд энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн, эвсэг зохицонгуй бүс нутаг болгон хөгжүүлэхэд ашигтай гэдэгт би итгэж байна гэжээ.
Европ, Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой, аювулгүй байдлыг хамтаар хамгаалах нь Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагыг байгуулсны үндсэн зорилт болох бөгөөд уг байгууллагын өнөөгийн шатан дахь гол үүрэг юм. Европ Азийн бүс нутагт тулгарч байгаа заналхийллийн тухай Хү Жиньтао хэлэхдээ, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага байгуулагдсан мөн өдөр гишүүн орны тэргүүн нар "хагалан бутаргагчид, террорист этгээд, хэт даврагчдад хамтаар цохилт өгөх Шанхайн конвенц"-д гарын үсэг зурж, хожим нь террористийн эсрэг бүс нутгийн төвийн байгуулсан байна гэжээ.
Афганистаны дотоодод тулгарч байгаа аюулгүй байдал, мансууруулах бодис зэрэг асуудлын талаар Хү Жиньтао ингэж хэллээ.
"Үндэстэн дамнасан мансууруулах бодис наймаалах болон түүнээс болсон гэмт ажиллагаанууд бол Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын эрхбиш хатуу хандах хэрэгтэй чухал асуудал юм. Уг байгууллагын гишүүн орнууд 'Мансууруулах боис наймаалахыг хориглох тухай хэлэлцээр'-т гарын үсэг зурж, Афганистаны Засгийн газрын хийж байгаа мансууруулах боис наймаалахад цохилт өгч түүнийг хориглох ажилд нааштай туслалцаа үзүүлсэн юм. Энэ удаагийн тэргүүн нарын чуулга уулзалтаар бид Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзаийг зочлогч орны зочны хувиар тусгайлан урьж оролцуулах гэж байна. Энэ нь мансууруулах бодис наймаалахын эсрэг хийж бий тус бүс нутгийн ажилд тус дөхөм болно гэдэгт итгэж байна" гэж дарга Хү Жиньтао тэмдэглэжээ.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ: "Олон жилийн турш Хятаын тал нь найрсаг хөршийн итгэлцлийг нэмэгдүүлэх, бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны талаархи хөрөнгө оруулалтаа өргөтгөх, хүмүүнлэгийн салбар дахь солилцоо, яриа хэлэлцээ хийхэд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын бусад гишүүн орнуудтай хамтаар тус дөхөм үзүүлж, уг байгууллагын байгуулалт, хөгжилд өөрийн оруулбаас зохих хувь нэмрээ оруулсан юм. Гишүүн орнуудын хамтын хүчин чармайлтаар Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь эв санааны нэн бат нэгдэлтэй, нэн ажилч хэрэгч хамтран ажилласан, нэн үр ашигтай ажиллагаа хийдэг байгууллага болон хөгжиж, энх тайван, хөгжил, хамтын ажиллагааг эрхэмлэсэн байгуулага болон хөгжих болно гэдэгт би итгэж байна. Хятадын тал уг байгууллагын хөгжилд өнгөрснийхтэйгээ адилаар өөрийн хувь нэмрээ оруулна" гэж дарга Хү Жиньтао тэмдэглэжээ. \Пэрлаймаа, Урьхан, О.Дарамбазар нар орчуулж, Буян хянав\
|