• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-31 16:25:58    
Ү Бангүөн айлчлал нь Хятад улс болон түүний айлчилсан улс орнууд хоорондын ажилч хэрэгч хамтын ажиллагааг ахиулсан байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

    БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 5-р сарын 17-оос 30-ны өдрүүдэд Румын, Молдав, Грек, Орос зэрэг 4 оронд албан ёсны найрсаг айлчлал хийж, бас Москвад болсон Шанхайн Хамтын ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын парламентын дарга нарын анхны хуралд оролцжээ. Түүнийг дагалдан айлчилсан БХАТИХ-ын Байнгын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Цао Вэй-жөү эх орондоо буцах зам зуураа сурвалжлагчид айлчлалын талаар танилцуулах үе хэдэхлээ, энэ айлчлал нь Хятад улс болон Ү Бангүөн айлчилсан улс орнуудын улс төрийн итгэлцэлийг нэмэгдүүлж, Хятад улс болон 4 орны ажилч хэрэгч хамтын ажиллагааг ахиулсан байна гэлээ.

    Айлчлалын үеэр, хороон дарга Ү Бангүө 4 орны төрийн тэргүүн, парламентын дарга, Ерөнхий сайд нарын зэрэг удирдагчидтай уулзаж, хоёр талын харилцаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, парламентын хэлхээ холбоо, харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн гол чухал асуудлаар санал бодлоо солилцож өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болсон байна. Румыны парламентэд дарга Ү Бангүө дэлгэрэнгүй үг хэлж, Хятад улс, Европын Холбооны харилцаа, Хятад улсаас Европын улс орнуудад авах бодлогыг тодруулан өгүүлжээ.

    Хятад улс болон Грекийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллаганы асуудлаархи чуулга уулзалт дээр, Ү Бангүө шинэлэг үзлээр, бодит баримтаар Хятад улсын өнөөгийн байдлыг танилцуулж Хятад улс энх тайванч хөгжлийн замаа хэлбэрэлтгүй,тууштай баримтална гэж онцолсон байна. Оросын Холбооны Улсад айлчилсан хугацаандаа БХАТИХ болон Оросын парламентын Төрийн Дум, Холбооны Зөвлөлийн уулзалтын байнгын механизмийг албан ёсоор ажиллуулж эхэлсэн байна. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын парламентын дарга нарын анхны уулзалт дээр, Ү Бангүө үг хэлэхдээ Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын парламентын дарга нарын уулзалтыг Хятад улс сайшаан дэмжинэ гэж илэрхийлээд, уян хатан ажилч хэрэгчээр хамтран ажиллахыг гишүүн орнуудад санал болгожээ.

    Байнгын Хорооны дарга Ү Бангүөн энэ айлчлалын ач холбогдлын талаар Цао Вэй-жөү танилцуулж хэлэхдээ, энэ айчлал нь Хятад улс болон холбогдох улс орнуудын уламжлалт найрамдлыг бэхжүүлж, Хятад Европын харилцаа болон Хятад Оросын харилцааны хөгжлийг ахиулсан чухал ач холбогдолтой юм гэжээ. Харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэн, парламентууд хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлсэн нь дарга Ү Бангүөн энэ айчлалын чухал том амжилт юм гэж тэр үзсэн байна.

    Цао Вэй-жөү хэлэхдээ, Байнгын Хорооны дарга Ү Бангүөн энэ айлчлал нь Хятад улс болон холбогдох улс орнуудын эдийн засаг, худалдааны харилцан ашигтай хамтын ажиллагааг нааштай ахиулсан байна. Хятад улсын хөгжил нь бүс нутаг цаашлаад дэлхийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлд ашигтай төдийгүй бас хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаанд чухал боломж тохиол хангаж өгсөн гэж 4 орон үзсэн байна гэжээ.

    Парламентын хэлхээ холбоог эрчимжүүлэх гэсэн бол дарга Ү Бангүөн энэ айлчлалаар олсон чухал амжилтуудын нэг нь юм. Хоёр талын энэ салбарын талаар Ү Бангүө 4 орны парламентын дарга нартай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх арга замыг хэлэлцсэн байна. Олон талт салбарын талаар, Ү Бангүө Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын парламентын дарга нарын анхны уулзалтад оролцсон бөгөөд уулзалтад оролцсон орнуудын парламентын дарга нартай уг байгууллагын хөгжилд тус дөхөм үзүүлэх, гишүүн орнуудын парламентын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож өргөн хүрээнд тохиролцоонд хүрсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татсан байна гэж Цао Вэй-жөү тэмдэглэжээ.

    Хятад улсын удирдагчдын энэ оны гол нэг дипломат ажиллагаа болсны хувьд дарга Ү Бангүөн энэ айлчлал нь төлөвлөсөн зорилгоо биелүүлж, бүрэн дүүрэн амжилтад хүрсэн байна гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\