• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-31 16:46:44    
Амдогийн түвэд иргэд нутгийн аялгуугаар телевизийн нэвтрүүлэг сонирхох боллоо

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын таван сая түвэдчүүдийн дунд Хөхнуур мужид амьдардаг 2 сая 600 мянга гаруй түвэдчүүд Амдогийн нутгийн аялгуугаар ярьдаг. Энэ жилийн 2-р сарын 28 бол түвэд зурхайн цагаан сарын шинийн нэгэн юм. Энэ их баярын үеэр Амдогийн нутгийн аялгууны телевизийн нэвтрүүлэг албан ёсоор эхэлж, Амдогийн нутгийн аялгуугаар ярьдаг түвэд иргэд өөрийн ойлгодог хэл аялгуугаар телзвизийн хөтөлбөр сохирхон баяр дээр баяр давхар баяр болжээ.

    Энэ жил 62-тай настан Кетсун Хөхнуур мужийн хойт хэсэгт амьдардаг түвэд малчин юм. Ууддаа тэднийх ус бэлчээр даган нүүдлэн малжиж, таваараа сэлүүн сайхан амьдардаг боловч гадны ертөнцөөс тусгарлаж, телевиз гэдэг нь юу болохыг мэдэхгүй байжээ. Өнөө тэднийх малчдын шинэ тосгонд нүүн ирж хоёр давхар байшинд орсон байна.

    Өнгөрсөнд манай зарим айлд телевизоортой байсан ч Хятад, Түвэд нэвтрүүлэгийн алин ч ойлгохгүй, зургийг нь хараад тийм байхаа гэж төсөөлдөг байсан. Өнөө манай ойлгодог аялгуугаар нэвтрүүлэх болсноор бид хэдэн цагаас түвэд хэлний нэвтрүүлэг явахыг мэдэх болж, хөгшин буурал хүүхэд багачууд бүр баяртай байна гэжээ.

    Малчин Кетсуны хэлсэнчилэн хөхнуур мужийн өргөн олон түвэд малчин өвс бэлчээр даган амьдрах хэлбэрээсээ аажмаар гарч суурьшин амьдарч эхэлж байгаа ба дээрээс нь засгийн газар түвэд үндэстний районыг тэтгэн дэмжих эрч хүчээ нэмэгдүүлж, ялангуяа "радио телевизийг тосгон болгонд нэтрүллэх төсөл" хэрэгжүүлснээс нөхцөл хангасан малчин өрөх болон хот суурины ойролцоо нүүж суурьшин амьдрах болсон малчид телевизийн нэвтрүүлэг хүлээж авч сонирхох болсон байна. Гэтэл үгийг нь ойлгохгүй байдаг нь Амдогийн түвэд малчидад авч хэлбэл мөн сонирхож байхгүйтай адил юм. Хөхнуур мужийн үндэстний дээд сургуулийн түвэд хэлний факультетын дарга, түвэд мэрэгжилтэн Санжаа сурвалжлагчид хэлэхдээ, түвэд хэлэнд Лхаса, Камба, Амдо гурван нутгийн аялгуутай юм. Үүнээс өмнө түвэд хэлний телевизийн нэвтрүүлэг явуулж байсан боловч тэр нь Лхаса Камба аялгуугаар явдаг, Амдогийн нутгийн аялгуугийн нэвтрүүлэг байгаагүй юм гэжээ.

    Тэрээр танилцуулж хэлэхдээ, түвэд үсэг бичиг адил боловч түүхийн шалтгаанаас болж доторхой ялгаатай олон нутгийн аялгуу бүрэлдэн бий болсон байна. Түвэдийн Лхаса, Шигазе районд амьдардаг түвэдчүүд Лхаса аялгуугаар ярьна, Амдо аялгуугаар ярвдаг түвэдчүүд гол нь Хөхнуур муж түүний эргэн тойрны районд амьдарч, Камба аялгуугаар ярьдаг хүмүүс нь Түвэдийн Чамдо, түүний эргэн тойрны районд амьдардаг. Адил бус нутгийн аялгуугаар ярьдаг түвэдчүүд уулзаж ярилцахад хүрвэл хоорондоо ойлголцож чадахгүй юм гэжээ.

    Амдогийн түвэд иргэдийн телевизийн нэвтрүүлэг сонирхоход дөхөм үзүүлэхийн төлөө Хөхнуур мужийн телевииз орон нутгийн засгийн газрын дэмжлэгтэйгээр өнгөрсөн оны 4-р сард гурван цагийн Амдо нутгийн аялгууны телевизийн нэвтрүүлэг туршин нэвтрүүлж эхэлсэн юм. Нэвтрүүлэг эхлэнгүүт түвэд иргэдийн таашаалыг хүлээж, тэд утасаар ярьж, захидал ирүүлж, тэдний ойлгодог аялгуугаар нэвтрүүлэг явуулах болсонд баярлан талархаж байгаагаа илэрхийлцгээсэн байна. Балбад амьдарч байгаа Амдо нутагтай нэг хүн Хөхнуур мужийн телевизид ирүүлсэн захидалдаа, Амдогийн нутгийн аялгууны нэвтрүүлэгийг сонирхоод түвэд үндэстний соёлын баялаг эрхэм зүйлийг нэн гүнзгий олйгож нутгаа санж мөрөөдөж байна гэж тэмдэглэсэн байна.

    Амдогийн нутгийн аялгууны телевизийн нэвтрүүлэг нь Хятадын нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан соёл, боловсрол, эм эмнэлэг эрүүл мэнд зэрэг салбарыг хамарч, түвэд иргэдийн сонирхолыг татсан дуу, хөгжимийн нэвтрүүлэгийг ч нидээд цагаар явуулдаг юм. Үүнээс гадна, мэдээний нэвтрүүлэг нь ч Амдогийн түвэдчүүдийн анхааран сонирходог хөтөлбөр юм. Энэ жилийн 3-р сард Бээжинд хуралдсан хоёр чуулганы тухай мэдээлэл, түвэд депутат гишүүдийн төр засгийн улс төрийн амьдралд оролцсон байдлыг Амдогийн иргэд телевизийн нэвтрүүлэгээс шууд хүлээн авч сонирхосон байна.

    Хөхнуурын Телевизийн түвэд хэлний төвийн дарга Нгара танилцуулж хэлэхдээ, нэвтрүүлэг сая эхэлж байгаа болохоор хойшид халж сайжруулах зүйл олон бйи, Амдогийн нутгийн аялгууны телевизийн нэвтрүүлэг нь Амдогийн түвэд иргэдэд орчин үеийн соёл иргэншилийг танилцуулж, Түвэд үндэстний оршин суугаа районы нийгэм эдийн засгийн тал бүрийн хөгжлийг ахиулахад маш их ач холбогтолтой бөгөөд чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/