• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-31 16:48:20    
Эрүүл мэндэд ашигтай "Өглөө гурав, үдэш дөрөв"-ийн сувилгаа

Хятадын Олон Улсын Радио

    Өглөө үдшийн цагтаа бие махбодоо сэтгэлчлэн сувилаж байх нь настайчуудын эрүүл мэнд болон зарим өвчин эмгэгээс сэргийлэх чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тэгвэл энэ цагтаа голцуу ямар ямар ажил хийлтэй билээ? Энэ тухай хүмүүс олон жилийн туршилгаа үндэслэн, эрүүл мэндэд ашигтай "Өглөө гурав, үдэш дөрөв"-ийн сувилгаа хийх аргыг нэгтгэн дүгнэж гаргасан байна. Өглөө эрт хийх 3 зүйлийн ажил, үдэш орой хийх 4 зүйлийн ажил болно.

    1. Өглөө эрт хийх 3 зүйлийн ажил: Гүнзгий амьсгаа авах дасгал хийх, нэг аяга ширгээсэн бүлээн ус уух, ганц жимс идэх эдгээр болно. Өглөө эрт босонгуутаа орон дээрээ хэвтээгээрээ гүнзгий амьсгаа авах дасгалыг 50 удаа хийж болох юм. Амьсгалахдаа цээжний хийг гүйцэд гадагшлуулж, хэвлийгээ сул тавьж маш чөлөөтэйгээр урт амьсгаа авна. Энэ аргаар бүтэн шөнө хуримтласан бохир хийг гаргаж, цэвэр амьсгал сэлбэж болох юм. Ингэж амьсгаа авах нь түрүү булчирхай томрохоос сэргийлхэд тустай, шээс ялгархад дөхөм үзүүлдэг.

    Нэг аяга ширгээсэн бүлээн ус уух. Босонгуутаа нэг аяга ширгээсэн бүлээн ус уух нь шөнөжин алдагдсан усыг нөхөж, цусыг шингэрүүлэн цус өтгөрхөөс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна.

    Нэг жимс идэх. Өглөөний хоолноосоо өмнө өлөн дээрээ нэг жимс \алим, жүрж, улаан лооль зэрэг\ идэх нь бие цогцод шаардлагатай амин дэм болон минерал бодис нөхвөрлөхөд ашигтай юм.

    2. Үдэш орой хийх 4 зүйлийн ажил: Нэг цаг биеийн тамирийн дасгал хийнэ, нэг аяга сүү ууна, бас нэг аяга буцалсан ус ууна, бас нэг хундага үзмийн архи ууна. Орой үдэш нэг цаг биеийн тамирийн дасгал хийх юм уу сэлүүцэн алхах нь бие махбодийн эрүүл мэндэд ашигтай төдийгүй унтах нойронд сайн нөлөө үзүүлдэг байна. Нэг аяга сүү уух нь шим тэжээл сэлбэдэг төдийгүй саа өвчнөөс сэргийлэх, кальц нөхөх, цөс чулуужих өвчнөөс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Үнээний сүүг унтахаасаа өмнөхөн уух нь хамгийн тохиромжтой цаг юм. Унтхаасаа өмнөхөн нэг аяга буцалсан ус уух нь шөнө ус дутагдсанаас болоод цус өтгөрөхийг сэргийлж, нөгөө өглөө нэг аяга ус ууж, зүрх тархины шигдээс тусахаас сэргийлж байгаатай адил юм. Нэг хундага үзмийн архи уух тухай судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, үзмийн архийг багтаасан спирттэй ундаа уух нь эхний 20 минутэд цусны ялтас, цусны бүлэгнэл бүрэлдхийг 57%-иар бууруулж, цусны бүлэгнэлийг 6 цаг илүү удтал эсэргүүцэх үүрэг гүйцэтгэдэг байна. Иймээс, унтахаасаа өмнө үзмийн архи уух нь цусны даралт өндөр болохоос гадна, үдэш орой болон өглөө эрт амархан илэрдэг зүрх судасны өвчинөөс сэргийлэх үйлдэлтэй байдаг ажээ. \Л.Буянтогтох орчуулав\