• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-31 20:09:49    
Монгол улсын ахмад сонсогч Содномын Лувсанцэрэнгийн захидал

Хятадын Олон Улсын Радио

    Өчигдөр би захидлыг хайрцгаа нээж үзэхэд хоёр ширхэг захидал байх харагдлаа. Энэ гурван захидлыг хэнээс ирүүлсэн захидал юм бол гэж баярласан сэтгэлээ даран байж авч үзсэнд Монгол улсын Архангай аймгийн Ахмадын хорооны дэрэгдэх дайнд оролцогсодын зөвлөлийн тэргүүлэгч, манай радиогийн байнгын сонсогч, манай редакцийн хамт олны өвөө хэмээгдсэн Содномын Лувсанцэрэн гуайн ирүүлсэн хоёр захидал байлаа.

    Содномын Лувсанцэрэн гуай Хятадын гадаадад зориулсан Монгол хэлний нэвтрүүлэг анх эхэлсэн тэр цагаас л манай нэвтрүүлгийг алдалгүй сонсч, хожим нь 80-аад оны эхээс одоод хүртэл бидэнтэй тасралтгүй захидлаар харилцаж, манай радиотой хэлхээ холбоотой байгаа хүний нэг юм. Тэрээр хятад оронд найрсгаар хандаж, манай редакцийн хамт олонтой дотоно танил дасал болсоны нэг нь юм. 1994 онд тэрээр маань ХОУР Монгол хэлний нэвтрүүлэг явуулж эхэлсний 30 жилийн ойн баярт уригдаж ирж, хятад орноор үзэн танилцаж, манай радио дээр ирж үзэн танилцаж, удаан жил дуу хоолойгоор нь таньдаг байсан Монгол хэлний редакцийн хамт олонтой танилцсан сан. Энэ захидлын хамт Содномын Лувсанцэрэн гуай манай редакцийн хамт олонд ирүүлсэн захидлаасаа гадна ХОУР-гийн дарга ноён Ван Геньняьд халуун дотно үгтэй захидал мэндчилгээ бичиж ирүүлсэн байна. Захидлын хамт өвөө маань энгэрийн одон, дурсгалын зүүлт зэргийн ирүүллээ. Энэ бүхэн нь манай радиогийнханд авч хэлбэл маш дурсгалтай, маш үнэ цэнэтэй зүйл болох юм гэдгийг энд тэмдэглэмээр байна. Тэрээр мөн Монгол хэлний редакцийн дарга М.Цэцэнд ч тусгайлан захидал бичиж настны өөрийн аж амьдарлын байдал, сонсогчдын клубын байдал зэргээсээ сонин болгож хуучилж бичсэн байна. Захидалд настан маань биеийн байдлаа тааруухан байна гэж мэдэгдсэн нь бидний сэтгэлийг эмзэглүүлж байгаа бөгөөд, эрт илааршин илааршхийг нь хүсэж байгааг энд хэлмээр байна. Та энэ нэвтрүүлэгт анхаарлаа хандуулах болов уу? \Номин бэлтгэв\