9 жилийн өмнө Бээжингийн Пингү шяний тосгодынхон өр шир ихтэй, гонь эрчүүд олон, охид нь бусад газраас нөхөр хайдаг, эрэгтэй хөдөлмөр хүч цөөн, гар мөчид ганзага дутуу амьдарч байжээ. Харин сүүлийн жилүүдэд нам засгийн зөв бодлого хэрэгжүүлж, санхүүгийн талаар нааштай дэмжснээр эдгээр тосгод аялал жуулчлал хөгжүүлэн, ар гэр ажил амьдарлаа өөд нь татаж, өнгөрсөний хувхай уулуудыг зүйлийн жимсний хүрээлэн болгож, байгаль орчноо сайжруулж, ядуу байдлаасаа гарч, чинээлэг амьдарцгааж байна.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд экологийн нөөц баялаг сайн байхыг шаарддаг төдийгүй, уул ус нь ч өнгө үзэмжтэй байхыг шаарддаг. Тухайн нутгийнхан байгалийн нөөц баялагийн давуугаа ашиглан экологийн байгуулалтын төлөвлөгөө тогтоож, уул, ус, ой, тариа, зам зэргээ ерөнхийд нь засан цэгцэлж, уулын орой, хажуу, гуу ганга зэргийг ч засаж ашигласан байна. Бас суваг, машин худаг малтаж, усжуулалтын хоолой, ус нөөх сан, усан хашлага, ус хэмнэх төхөөрөмж зэргийг байгуулж, хүнс тэжээл, үр жимсний ургац хураалтаа нэмэгдүүлж, үзэн танилцах, аялан тухлах аятай сайхан боломж хангаж, хотынхны анхаарлыг татаж, орлогоо нэмэгдүүлж байна. Тариачдын халуун ханзан дээр тухалж, нутгийн хоол амсаж, хөдөөгийнхний амьдрал ахуйтай танилцаж, архи дарс ундаа нэрэхэд нь оролцож, цэцэгт сүүхэнд сууж, морь унж, нутгийн ший сонирхох зэргийг хотынхон маш их шохоорхож байна.
1 2
|