Нутаг дэвсгэр: Тус улсын статистикийн газрын 2004 оын бүртгэлийн тоо баримтаас үзвэл нийт 699 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: Тус улсын иргэн болон өнө батын оршин суугч 3 сая 487 мянга, байнгын оршин суугч нь 2004 оны байдлаар 4 сая 240 мянга. Түүний дотор Хятад хүн 76,2 хувь, Малай хүн 13,8 хувь, Энэтхэг хүн 8,3 хувь, бусад үндэстэн ястан 1,7 хувийг тус тус эзэлдэг. Малай хэл бол төрийн хэл, Ангил хэл, Хятад хэл, Малай хэл, Тамил хэл бол албаны хэл, Ангил хэл бол засаг захиргааны хэл юм. Гол шашинд Буддын шашин, Бомбын шашин, Исламын шашин, Христосын шашин, Энэтхэг шашин бий.
Нийслэл: Сингапур.
Төрийн дэргүүн: ерөнхийлөгч S.R. Nathan, 1999 оны 9-р сарын 1-ний өдөр тушаалд оров, бүрэн эрхийн хугацаа нь 6 жил.
Чухал баяр дурасгалын өдөр: Хятадчуудын шинэ жил – Хятадын цагаан сар. Мацаг тайлах баяр – Исламын тоололын 10-р сарын шинэ сар гарах үе. Тамилын шинэ жил – 4 – 5 сарын хооронд. Үндэсний баяр – 8-р сарын 9-ний өдөр. Христосын мэндэлсэн өдөр – 12-р сарын 25-ны өдөр.
Ерөнхий байдал: халуун бүсийн аотжсон улс. Малайн хогийн өмнө үзүүр, Малакын хоолойн аманд байж, хойшоо Жохоры хоолойгоор Малайзитай хөршилж, өмнөшөө Сингапурын хоолойгоор Индонезитой хөршилж байна. Сингапур нь Сингапур арал болон ойл хавын 63 жижиг арлаас бүрэлдэж, түүний дотор Сингапур арал нь нийт нутаг дэвсгэрийн 88,5 хувийг эзэлж байдаг. Газрын байц нь нам доор, далайн түвшнээс дунджаар 15 метр өндөр, хамгийн өндөртөө далайн түвшнээс 163 метр өндөр байдаг. Нийт 193 км урт тэнгисийн эргийн шугамтай. Халуун бүсийн тэнгис далайн цаг агаартай, жил туж чиглэг бөгөөд бороо ихтэй. Жилийн дундаж агаарын хэм 24 – 27 хэм, өдрийн дундаж агаарын хэм 26_8 хэм. Жилийн хур тундасын дундаж хэмжээ 2345 мм, жилийн дунджа чигийн хэмжээ 84,3%.
Эртэний үед Дан Маши (хятад дуудлагаар)гэдэг нэртэй байв. 8-р зуунд Ши Лш Фө Ши (хятад дуудлагаар) эзэнт улсын хариа байв. 18 – 19-р зуунд Малайн Жохор эзэнт улсын нэг хэсэг байжээ. 1819 онд Ангил хүн ингапурт ирж, Жохорын султантай гэрээ байгуулж, Сингапурт худалдааны цэг байгуулж эхэлсэн байна. 1824 онд Ангилын долони болж, Ангилын алас дорнодын худалдааны боомт болон зүүн өмнөд Ази дах цэргийн чухал бааз болсон байна. 1942 онд Японд эзлэгдэв. 1945 онд Япон бууж өгсөний дараа Ангил долоний ночрхолоо сэргээж, 1946 онд шууд хариа колони болгов. 1959 онд өртөөн засж, өөртөө засах улс болсон боловч Ангил нь бадлан хамгаалалт, гадаад харилцаа, үндэсэн хуулийнд өөрчлөлт оруулах, онц байдал зарлах зэрэг эрхээ хадглан үлдсэн байна. 1963 оны 9-р сарын 16-ны өдөр Малайтай холбоолон Малайзийн холбооны улс байгуулав. 1965 оны 8-р сарын 9-ний өдөр бие дааж, Бүгд Найрамдах Сингапур Улсыг байгуулав. Мөн оны 9-р сард НҮБ-ын гишүүн орон болж, 10-р сард нь Ангилын холбоонд нэгдэв. \М.Цэцэн бэлтгэв\
|