• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-01 16:36:06    
"Уянгын тойрог"(хоёр)

Хятадын Олон Улсын Радио

    Сайн байна уу, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакциас бямба гараг болгонд бэлтгэн явуулдаг "Уянгын тойрог" нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. За ингээд манай нэвтрүүлгийн энэ дугаарт Өвөр монголын алдарт ая зохиогч Аривжих гуай ярилцлага өгсөнийг сонсоё.

    Аривжих 1949 онд Өвөр Монголын Өөртөө Засах Раионы Шилийн-гол аймгийн Баруун Үзэмчин хошуунд төрж өсчээ. Аав ээж нь Хятад улс чөлөөлөлтийн үйлсэд оролцсон бөгөөд түүний гэр бүл нь ихээхэн соёл боловсролтой байсан юм байна. Аривжих гуай 1956 оноос эхлэн Шилийн-гол аймгийн анхдугаар бага сургуульд алдарт нэвтрүүлэгч, урлагчин Жимбажамас багшаас анхны номд суралцаж эрдэм мэдэлгийн замаар замнасан байна. 1964 онд Шилийн-гол аймгийн баруун Үзэмчин хошууны 1-р дунд сургууль төгсч, Өвөр Монголын Багшийн их сургуулийн харъяа дунд сургуульд суралцаад 1967 онд "Соёлын их хувьсгал"-ын дунд дээд дундаа төгсөөд 1968 онд болсон бүх улсын сэхээтэн залуус хөдөө тосгонд очих хөдөлгөөнөөр баруун Үзэмчиний Баянгол суманд хөдөө ажилласан байна. Хар багаасаа аавынхаа нөлөөг хүртэж бичиг соёл, дуу шүлэгт маш дур бахтай байжээ. Сургуульд орсны дараа даруу хянамгай, сурахад бахтай байдгаараа багш болон үеийн нөхдийнхөө халуун хүрээлэлийг олж, 12 жилийн хөдөө нутгийн халуун дулаан, хүчир бэрхийн хүнд шалгалтыг туулан их сургуульд өндөр хувиар шалган орсон байна. 1979 оны Бүх Хятадын ардын төлөөлөгчидийн 3-р бүгд хурлаас дараа баруун Үзэмчин хошууны захиргааны газар орчуулагч, нарин бичээчээр ажилласан байна. Хожим нь үндэстний шашин суртхууны хэрэг эрхэлсэн газар, соёлын товчоо зэрэг албан байгууллагад тушаал үүргэлэн өөрийн хүчин чармайлтаа улс орон, ард түмэндээ өргөсөн байна. Тэрээр хэдийгээр урлаг, дуу хөгжимийн ажлыг тусгайлан хийгээгүй боловч 1965 оноос одоод болж иртэл бараг 300 гаруй дуу зохион бүтээсэн байна. Тэрээр монгол уртын дуу болон ардын дууны одоох байдал, ирээдүйн тухай ярихдаа: "уртын дуу бол монгол ардын дууны чухал бүрэлдүүн хэсэг мөн, монгол ардын дуу нь монгол аман зохиолынхоо чухал бүрэлдүүн хэсэг мөн. Уртын дуу нь баялаг сайхан агуулга, яруу сайхан ая эгэшигтэй бөгөөд үзэл санаа, сэтгэлгийн хамгийн эрхэм зүйлүүд төвлөрч байдаг юм. Уртын дуу нь манай өвөг дээдсийн бидэнд үлдээж өгсөн ховор нандин өв хөрөнгө билээ. Уртын дуу нь хөдөө нутгийг тэр хэвээр нь дуу урлагаар илтгээдэг сод урлаг мөн. Уртын дуу бол манай монгол үндэстний хамгийн эртний ууган ургаа урлаг мөн. Монгол үндэстний одоогийн маш олон дуу урлаг нь бүр уртын дуун суурилсан байдаг. Иймд манай залуу үеийнхэн нь энэхүү эрхэм нандин сод мэргэн урлагаа хайрлан хүндэтгэж, залгамжилан хөгжүүлэхийнг би хүсэж байна." Гэжээ. /Хүчит редакторлов/