• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-05 14:54:16    
Хамгийн сайн үр ашигтай 100 дэлгүүр

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын статистикийн үндэсний газрын 1990 онд загсаасан Хятадын хамгийн том 100 их дэлгүүрийн дотрохи 26 дэлгүүр нь хөдөлмрийн бүтээмж, эрхэлэлтийн ашиг хонзворын хэмжээ, урасгал хөрөнгийн татварын хэмжээ, бараа таваарын гүйлгээний зардалын хэжээ, бүх урасгал хөрөнгийн эргэлтийн хугацаа зэрэг эдийн засгийн үр ашгийн таван үзүүлэлтээрээ цөм 100 том дэлгүүрийн тоонд орж, худалдааны эдийн засгийн үр ашиг сайтай нэр нидэртээ нийцсэн дэлгүүр болсон байна. Түүний дотор Чиндао хотын их дэлгүүр нь үр ашгаар хамгийн сайн 26 дэлгүүрийн дотороо тэргүүлсэн байна.

    Хот дотрохи анхны татвраас чөлөөлсөн дэлгүүр: Хятадын хот дотрохи анхны татвраас чөлөөлсөн дэлгүүр бол Хятадын төрийн зөвлөл батлан зөвшөөрч, Хятадын татвраас чөлөөлсөн барааны компани хийгээд Бээжин хотын Дүн-ань компанийн Чан-ань дэлгүүрийн хамтран эрхэлсэн, 1990 оны 9-р сарын 9-ний өдөрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, тусгайлан гадаадын жуулчидад үйлчилдэг байсан татвраас чөлөөлсөн дэлгүүр юм. Дотоод гадаадын нэрт шилдэг бараа бүтээгдхүүн борлулдаг энэ дэлгүүр нь юаний гадаад валютын тэмдэгт, Ам.доллар, Япон ен, Шянган доллар зэргээр үйлчилдэг байжээ.

    Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэний дараа нээлттэй болгосон хотын анхны барааны зах : Хятадын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэний дараа нээлттэй болгосон хотын анхны барааны зах бол 1979 оны 1-р сарын 10-ны өдөр Шэньян хотын Хунгү дүүрэгт албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн барааны зах юм. 1980 онд улсын худалдаа үйлдвэрийн засаг захиргааны удирдлагын ерөнхий газар энд хурал хуралдуулж, хотод барааны зах ажиллуулахын ач холбогдол болон гүйцэтгэх үүргийг үнэлэн нотолсон байна. Түүнээс хойш Хтяадын хот хөдөөд барааны захууд түргэн байгуулагдаж, 1989 оныг дуустлахи байдлаар 13111-д хүрсэн байна.

    Хот хөдөөгийн хамгийн олон барааны захтай муж: Хятадын хот хөдөөгийн хамгийн олон барааны захтай байсан муж бол Сьчуань муж юм. 1989 оны жилийн эчсийн байдлаар тус мужид хот хөдөөгийн барааны зах 7159 байж, 1980 оныхоос 1400 гаруйгаар нэмэгдэж, Хятадын хэмжээний хот хөдөөгийн барааны захын нийт тооны 9,9 хувийг эзэлж, Хятадаа нэгдүгээрт орсон байна.

    Хот хөдөөгийн барааны захын борлуулалтын хэмжээгээр хамгйин өндөр муж: Хятадын хот хөдөөгийн барааны захын борлуулалтын хэмжээгээр хамгйин өндөр муж бол Гундүн муж юм. Гундүн муж өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш хот хөдөөгийн нийт 3161 барааны зах байгуулж, хотоор гол болгож, хөдөө тосгоноор түшиг болгсон барааны захын худалдааны сүлжээ бий болгсон байна. 1989 онд тус мужийн хот хөдөөгийн барааны захын борлууллалтын хэмжээ 21 тэрбум 963 сая юаньд хүрч, Хятадаа нэгдүгээрт орсон байна. \М.Цэцэн бэлтгэв\