6-р сарын 5-н нь дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр юм. Хятадын засгийн газар энэ өдөр "Хятадын байгаль орчны хамгаалалт 1996-2005" гэсэн цагаан ном хэвлэн гарасан байна. Уг цагаан номонд : байгаль орчныг хамгаалах арга хэмжээнүүд авснаар, Хятадын байгаль орчин бохирдох, экологи эвдэгдэх нь багассаар байгааг тэмдэглээд гэвч байгаль орчны ноцтой байдалд нүүрлэсээр байна гэжээ.
Уг цагаан номонд танилцуулж тэмдэглэснээр, байгаль орчны хамгаалалтыг Хятадын засгийн газар төрийн үндсэн бодлогоо болгосон байна. Өнгөрсөн 10 жилийн туршид Хятад улс 950 тэрбум гаруй юанийг байгаль орчны бохирдолыг арилгахад зарцуулсан байна. Энэхүү хүчин чармайлтаар Хятадын аж үйлдвэрийн бохирдолын хэмжээ тодорхой хэмжээгээр буурч, зарим урсгал дагуу сав газрын бохирдлыг засан сайжруулж анхны амжилтанд хүрсэн байна. Үүнээс гадна Хятад улсад ойжуулалтын хэмжээ ч нэмэгдэж байгаа юм байна. \Номин орчуулж Баясгалан хянав\
|