• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-05 21:07:41    
Хүүхдээ ухаантай хайрлаарай

CRI

      Хайр ухаан хоёрыг хамтруулан нэгтгэж чадах юм бол хайлахаас нь айхгүй үед хүүхдээ амандаа хийсэн ч болох юм, хайр гэгч халуун сархад юм, хэмжээгээ алдаад хэтрүүлсэн үед хүнийг согтоож мунхруулах аюултай байдаг. тиймдээ хүүхдээ хүн болгоё хэвэл сэтгэлдээ сэрэмж өгч хүүхдээ хүний замаар хөтөлж хөлд оруулахыг хөнгөвчилж болохгүй. Хүн хайраа хүмүүжлээр ганзагалуулбал л хүүхэд нь хүслэнгийн эрэлд хүнс болох юм. эс тийм бол тэр нь элсэнд чутгасан тос шиг болоно.

      Хайр ухаан хоёрыг хамтруулах гэдэг бол эрдэм юм.

      Хүүхдийг тэнгэрээс хүний ертөнцөд элчээр томилосноор бодоход бууж ирмэгч нь долдойлоод жинсгүй мухар ноён болгоод хүзүүн дээрээ зайдлуулж сургавал нэг мэдэхэд толгойг чинь аваад бөмбрүүлж тоглоё гэхэд ойрхон шүү. Хүүхдээ яааж хайрлабач эзэнгүй газар өмдгүй хаан суулгаж л болохгүй. Харин үнэн ёсны үүрийн туяагаар анхны аршаан угаалаг хийж, ариун дархан ажил хөдөлмөрөөр ашдын аршаан амсуулж, үнэн ёсны зарц болгож, хар цагаан, хатуу зөөлөн, халуун хүйтнийг таниулж, шихрийн амт сөсны гашууныг ялгуулж, залхуу зайдан заяанаас нь зайлуулж, ажилч шаргуутай ах дүү барилдуулж, аз жаргал, аюул зовлонг анхааралд нь авуулан мэдүүлэх хэрэгтэй. Хүүхэд бүхэн эхэндээ энхрэй юм, эрдэнэ юм, хүүхэд бүхэн ирсэн тэр үедээ хүний нахиа байдаг нь ч үнэн юм. гэвэч эцэстээ юу болно гэдэг нь балархай юм. бурхан тэнгэрийн элч гэмээр ирсэн бүхэн буруудахгүй юм гэвэл будангуй зүүд юм. хүний зам урт юм, хүнс нь хүчир бэрхийн авдарт онистой байдаг юм.

      Хүүхдийг хүний замд хүмүүжлээр хөтөлж оруулах нь эцэг эхийнхны хариуцлага, хүмүүжил гэгч хүний замын залуур. Замаасаа гарахгүй бол бурхны элч болох завшаанаа алдахгүй нь лав, хүүхдээ хайрлабал хөдлөмөрөөр хүлэг болгоод чармайлгаар ташуур болгоод амьдралын аянд нь мордуулаарай. Хүүхдээ хүн болгохыг хүн өөртөө гардана, хүрэх газартаа хүрхийг хүүхэд өөртөө мэднэ, хүн нь хүнээ үе залгуулах гэдэг нь энэ. Хүмүүжлийн гол зорилт нь ч энэ.

     Эрхийг сурахаар бэрхийг сур гэдэг нь хүүхэдэт хандаж хэлсэн гол үг. өглөөний дулаанг дулаанд бүү бод, өсөхийн жаргалыг жаргалд бүү бод гэдэг бол онцын сэрэмжлүүлэл, атгуулах гэсэн насны золоо юм. хайр ухаан хоёрын хамтарлаар хамаг хүсэл чинь биелэгдэх юм. хүүхдээ ухаантай, ухаамсартай хайрлаарай.