• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-06 14:46:53    
Зууч хүн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлтэй холбож байна

Хятадын Олон Улсын Радио

    Өнөө тариачин гаралтай зууч хүмүүс Хятадын Ляонин мужийн хөдөө тосгонд маш их үүрэг гүйцэтгэж байна.

    Сүүлийн жил Ляонин мужийнхан нь тариачин гаралтай зууч хүмүүсийг бэлтгж, тариачдыг дагуулан хөтөлж, зах зээлд оруулж байна. Өнөө энэ эгнээнд сая 500 мянган хүн хамрагдаж байна.

    Наньгүө лийр нь Ляонин мужийн Хайчэн хотын Датүнь сүүрины уламжлалт тулгуур аж үйлдвэр болно. Өөрчлөлт хийж нээлттэй болгосноос хойш тус сууринд нэгбүлэг зууч хүмүүс гарч, наньгүө лийрийг зах зээлд маш түргэн оруулжээ. Өнөө тус суурины 70 хувийн наньгүө лийр зуучаар дамжигдан борлуулагдаж байна. Ляонин мужийн Чин юань манж үндэстний өөртөө зах сяньд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ажил төрлийн нийгэмлэг байгуулагдаж, тус нийгэмлэгт 6000 гаруй зууч оролцож, тариачин түмэнд үйлчлэгдэг асар их хүчин бий болжээ.

    Зах зээлийг нээхэд зуучийн гүйцэтгэх үүргийг ойлгож таньснаар, сүүлийн жилүүдэд Ляонин мужийнхан энэ эгнээг хүч тавин бэлтгэж байа. Ляонин мужийн Хүлүдао хотынхан нь тусгай мөнгөөр санхүүжүүлж, тариачин гаралтай зуучийг сонгон шанхайн яармаг, Тяньжингийн яармагт очуулж, нүд тайлж, бизнесменүүдтэй танилцуулахын зэрэгцээ тэднийг зохион байгуулж, Хятадын зах зээл эдийн засаг хөгжсөн районд очуулж, зах зээлийн мэдээллийг олгуулж, тус газар нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадна муж, өмнөд нутгаар борлуулах зам нээлгэж байна. Өнөө Хүлүдао хотын тариачин гаралтай зууч 12 мянга гаруй байна. Тус газрын 60 хувийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тариачин гаралтай зуучаар дамжигдан бүх Хятадын олон газар нутагт борлуулагдаж байна.