• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-07 16:22:31    
Сайтар зажлаж удаан залгих эрүүл мэндэд ашигтай

Хятадын Олон Улсын Радио

    Хоол ундын тухай цэцэн үгэнд, хоолыг сайтар зажлаж идэх нь их идэхээсээ дээр, өлсөвч цадтал идэхгүй байх, цангавч хэт уухгүй байх, хоолноосоо өмнө шөл ууж байх нь хүний эрүүл мэндэд ашигтай гэж тэмдэглэсэн байдаг.

    Хоол ундын хүний ходоодонд орохоос өмнөхийн анхны боловсруулах ажил нь амны хөндийд явагддаг, иймээс бид хоол идэхдээ сайтар зажлаж удаан залгихыг эрхэмлэж байгаа юм. Сайтар зажлах нь хоолыг шүлстэй гүйцэд холиж чаддаг, шүлсэнд шингээх энзим маш элбэг байдаг болохоор ходоодны шингээлтэд тун сайн нөлөө үзүүлдэг. Үүнээс гадна, эрүүл чийрэг бие махбодтой байяа гэвэл, их өлсч байхдаа их идэхийг илүү тэвчих хэрэгтэй. Хүн их өлсөхөд ходоод нь авчдаг, хэрэв ийм байдалд хэт их идэх юм бол ходоодны цочмог үрэвсэлд нэрвэгдэх аюултай юм, клиникийн байдлаас үзвэл, ходоодны цочмог үрэвсэлд нэрвэгдсэн хүний дийлэнхи нь хэтэртэл идсэн юм уу шингээлт нь муудсан хүмүүс байдаг. Дахивал, ус уухдаа ч удаан залгих хэрэгтэй, усыг ангаж чангасаны эрхээр залгилаад байх юм бол басч ходоодонд муу нөлөө үзүүлдэг, цаашилбал усанд хордох тохиолдол ч гардаг юм, энэ үед бөөр, зүрх зэрэг таван цулын дарамт нэг л дээр маш их нэмэгддэг байна.

    Бид хоолноосоо өмнө шөл уухыг эрхэмлэж байгаа нь ямарч үндэс баримтгүй, ёс зүйд үл нийцэх хэрэг биш юм. Хэн ч гэсэн хоол идэхээс өмнө амны хөндийгөөсөө аваад улаан хоолой, ходоод гэдсэндээ хүртэл ангаж цангасан байдалтай байдаг, ийм байдалд зохих хэмжээний жаахан шөл уух юм бол хоол боловсруулах системыг бүхэлд нь норгож, хоолны дуршлыг нэмэгдүүлж, шингээлтэд тустай үлэмж арвин шингэн ялгаруулж, шингээлтэд тус дөхөм үзүүлдэг байна. Тарган хүмүүс, гуалиг сайхан байхыг хүсвэл, шөл уух нь нэн илүү ашигтай юм, шөл уусаны дараа, гэдэс дүүрэх илрэл гардаг, үүнээс болоод хоол идэх нь ч багасдаг байна. Сайтар зажлаж удаан залгих нь хэн хүний эрүүл мэндэд ашигтай байдгийг үүнээс гүнзгий ойлгож болох юм. \Л.Буянтогтох орчуулав\