Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 6-р хурал энэ сарын 15-нд Хятадын Шанхайд болно. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга Жан Дэгуан 6-ны өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний бага хурал нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжлийн үйл явц дахь чухал үйл ажиллагаа болох бөгөөд мөн ч Европ Азийн бүс нутаг тэрчлэн олон улсын улс төрийн амьдрал дахь томоохон үйл хэрэг болох юм. Энэ удаагийн дээд хэмжээний бага хурал нь лавтай амжилтад хүрэх болно гэжээ.
Жан Дэгуан хэлэхдээ, энэ удаагийн дээд хэмжээний бага хурал бол Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсны 5 жилийн ойг тэмдэглэх хурал мөн бөгөөд уг байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын ээлжит хурал юм. Иймээс энэ нь давхар учир агуулгатай юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн хурал дээр гишүүн орнууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын байгуулагдсанаас нааших 5 жилд олсон амжилтыг эргэн үзэж дүгнээд, түүний олон төрлийн арга хэмжээнүүдийн олсон арга туршлагыг дүгнэж, ирээдүйд олон салбарт хийх хамтын ажиллагааны зорилтуудыг төлөвлөх болно. Мөн бас өнөөгийн олон улсын болон бүс нутгийн том чухал асуудлын талаар саналаа солилцох болно гэжээ.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын байгуулагдсанаас нааших 5 жилийн хөгжлийн амжилт туршлагыг дүгнэх үе тэр хэлэхдээ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага түргэн хөгжиж чадсан нь гурван зүйлийн хүчин шалтгаанаас болсон юм. Энэ нь тухайлбал: Нэгд, гишүүн орнууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсаны эхний үед тогтоосон зорилт зарчмыг баримталсан. Хоёт, гурав дахь оронд чиглэхгүй, бусад газар нутагт чиглэхгүй, эвсэлд үл нэгдэх зарчмыг эрс хэлбэрэлтгүй баримталсан. Гуравт, үнэн зөвийг баримтлах үзэл санааг эх эцэс баримталсан эдгээр болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь зөвхөн хэлээд суудаг газар биш, клуб биш, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын удирдагч нар бүр анх эхнээсээ бодит ололт амжилтыг чухалчлах үзэл санааг чухалд үзсээр ирсэн юм гэжээ.
Жан Дэгуан хэлэхдээ, энэ таван жилд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зарим хүний төсөөлж байсан шиг устаж алга болсонгүй, туйлдаж доройтсонгүй байгаагийн хамгийн гол шалтгаан бол гишүүн орнууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын зорилт зарчмын төвлөрөнгүй илэрэл болсон "Шанхайн үзэл санаа"-г эх эцэс баримталсан явдал болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, бид "Шанхайн үзэл санаа"-ны гүйцэтгэх үүргийг маш их чухалчилдаг. Бид түүнийг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын үзэл санааг нийцүүлэн нэгдүүлэгчээр үзэж, эв санааны нэгдлийн эх үүсвэр, үзэл санааны эх ундралаар үзэж байна. Үүний дотор бидний хамтын аюулгүйн үзэл баримтлал, соёл иргэншлийн үзэл баримтлал, хөгжлийн үзэл баримтлал багтаж байгаа тул үүнийг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын амжилт олсны амин сүнс, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсанаасаа нааш олон улсын болон бүс нутгийн өөрчлөл хувьралтын нөхцөл байдлын хатуу сорилтыг ялгам даван туулж чадсаны баталгаа мөн гэжээ.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага терроризмтэй тэмцэх хамтарсан цэргийн сургууль хийсэн тухайд Жан Дэгуан хэлэхдээ, терроризмд цохилт өгөх бол Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын нэг чухал зорилт болох бөгөөд юуны түрүүнд хийх үйл ажиллагааны чиг хандлага болох юм. Терроризмтэй тэмцэх хамтарсан цэргийн сургууль хийх нь ямарваа гурав дахь оронд чиглэхгүй юм гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|