Сүүлийн өдөр Монгол улсын Архангай аймгийн Ахмадын Хорооны тэргүүлэгч, Дайнд оролцогсодын зөвлөлийн дарга, ХОУР-гийн байнгын идэвхтэн сонсогч Содномын Лувсанцэрэн манай Монгол хэлний редакцид зузаан гээч хоёр хувь захидал бичиж ирүүлсэн байна. Үүнд хамгийн сонирхолтой болсон нэг үйл явдал гэвэл, тэрээр манай радиогийн дарга ноён Ван Гэнняньд халуун талархалаа илэрхийлсэн захидал, Монгол улс болон дэлхийн улс түмэн хоорондын найрамдалыг бэлэгдэсэн энгэрийн зүүлт одон тэмдэгийг захидлынхаа хамт ирүүлсэн байна.
Ахмад сонсогчийнхоо хүсэлтээр бид түүний радиогийн дарга ноён Ван Гэнняньд бичсэн захидлын тойм болон одонг дамжуулсан байна. Үүний хариуд Хятадын Олон Улсын Радиогийн дарга Ван Гэннянь манай редакциар дамжуулан, Монгол улсын сонсогч Содномын Лувсанцэрэнд хариу талархал илэрхийлсэн байна. Монгол улсын сонсогчийн радиогийн даргад ирүүлсэн захидал болон радиогийн даргийн сонсогчдоо хариу талархал илтгэсэн захидал нь улс орон хоорондын найрамдалт сэтгэлгээг илтгэсэн гэж хэлэхэд илүүдэхгүй байх гэж би хувиндаа бодож байна. Өнөөдрийн энэ танилцуулагаар эдэгээр захидал зургийг танилцуулж байна. \Номин бэлтгэв\
|