• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-08 10:29:40    
Монгол улсын аялал жуулчлалыг сурталчлах өдөрлөг Хятадын боомт хот Эрээн хотноо болжээ

Хятадын Олон Улсын Радио

    Эрээн хот Хятадын Өвөр Монголын Өртөө засах Районы хойт хэсэгт байрлаж, Монгол улстай хил залгаж байдаг Хятад Монголын цорын ганц төмөр замын боомт хот мөн ч нийслэл Бээжингээс хамгийн ойр байдаг боомт хот болох юм.

    Эрээн гэдэг үг бол монгол үг, эрээн халтар гэсэн утгатай, Эрээн давсан нуураас гаралтай үг болох юм. Эрээн хотын талбай 18 КМ²,хотын хүн ам 100 мянга, өрх амын данстай угуул иргэн 20 мянга ч хүрэхгүй байдаг.

    1956 онд, Бээжин-Улаанбаатар-Москвагийн олон улсын төмөр зам нээгдэхэд Эрээн хот байгуулагдсан юм.
Эрээнчүүд хоёр зүйлээр их бахархаж байдаг гэж нутгийн хүмүүс нь ярьцгаадаг байдаг. Үүнд нэг нь боомт хотын иргэн болсны хувьд их бахархаж байдаг. Нөгөө нь Эрээн хот үлэг гүрвэлийн нутаг болох юм. Эрээн хотоос наймхан километрын зайд үлэг гүрвэлийн чулуужсан яс, үлэг гүрвэлийн өндөг байдаг юм. Өнөө Эрээн хотод мөн үлэг гүрвэлийн музей байгуулагдав.

    Энэх үлэг гүрвэлийн нутаг боомт хот Эрээнд тун саяхан энэ оны тавдугаар сарын дунд арав хоногт Хятад Монгол хоёр орны аялал жуучллалын салбарт нэгэн томоохон үйл явдал болж өргөрлөө. Энэ нь Монгол улсын аялал жуулчлалынг сурдалчлах өдөрлөгийг Эрээн хотно зохион байгуулсан байна.

    Энэ өдөрлөгийг Монгол улсын зам тээвэр аялал жуулчлалын яам, Монгол улсын жуулчин компани болон Эрээн хотын засгийн газар, Эрээн хотын олон улсын аялал жуулчлалын компани хамтран зохион байгуулсан байна.

    Уг өдөрлөгт Монгол улсын Зам тээвэр аялал жуулчлалын яамны аялал жуулчлалын газрын дарга Батжаргал, Монгол улсын гадаад харилцааны яамны консулын хэлтсийн орлогч дарга Ариунболд, Монгол улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын худалдааны зөвлөх Ганболд, Монгол улсын Замын үүд чөлөөт бүсийн захирагч Гантөмөр зэрэг Монгол улсын төрийн албаны хүмүүс болон Хятадын жуулчдыг олоноор нь хүлээн авах эрхтэй Монгол улсын аялал жуулчлалын салбарын 15 компани ирж оролцсон байна.

    Хятадын талаас Эрээн хотын засаг дарга Чэнь Хөпин зэрэг Эрээн хотын захиргааны албаны хүмүүс болон Эрээн хотын аялал жуулчллалын компаниуд оролцсон байна.

    Өдөрлөгийн нээлтийн ёслол дээр Эрээн хотын засаг дарга Чэнь Хөпин болон Монгол улсын зам тээвэр аялал жуулчлалын яамны аялал жуулчлалын газрын дарга Батжаргал нар баярын үг хэлсэн байна. \Г. Сайн-Өлзий хянан тохиолдуулав\