Нутан дэпсгэр: 185180 хавтгай дөрвөлжин км (Израильд эзлэгдсэн Голаны өндөрлөгийн 1200 хавтгай дөрвөлжин км багтаж байна).
Хүн ам: 2004 оны байдлаар 18 мая 392 мянга. Түүний дотор Араб хүн 80 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд бас Курдчууд, Арманичууд, Туркменичууд байдаг. Араб хэл бол төрийн хэл, Ангил Франц хэл түгээмэл хэрэглдэг. Оршин суугчдын 85 хувь нь Исламын шашин шүтэж, түүний дотор Сунитын бүлэг нь 89 хувь (хүн амын 68 хувь), Шийтийн бүлэг нь 20 хувийг эзэлж байна. Хүн амын 14 хувь нь Хиристосын шашин шүтдэг. Нийслэл: Дамаск, 2004 оны байдлаар 3 сая 700 мянган хүн амтай.
Төрийн тэргүүн: ерөнхийлөгч Башар Ал-Ассад.
Чухал баяр дурасгалын өдөр: тусгар тогтнолын өдөр – 4-р сарын 17-ны өдөр.
Ерөнхий байдал: Азийн эх газрын баруун хэсэг, Газрын дундад тэнгисийн зүүн эрэг дээр байдаг. Хойшоо Турктай хил нийлэж, зүүн өмнөш Ирактай, өмнөш Иордантай, баруун өмнөш Ливан Палестиньтай хөршилж, барууншаа Кипртэй тэнгисээр аласлаж байна. 183 км урт тэнгисийн эрэгтэй. Тэнгисийн эрэг дагуу нутаг болон хойт хэсгийн нутаг нь завсарын халуун бүсийн Газрын дундад тэнгисийн цаг агаартай. Өмнөт нутаг нь халуун бүсийн элсэн цөлийн цаг агаартай. Элсэн цөлийн нутагт өвөлдөө хур тундас бага, зундаа хуурай халуун. Хамгийн хүйтэндээ 0 хэм, хамгийн халуундаа 40 хэм орчимд хүрдэг. Жилийн дундаж хур тундас нь тэнгисийн эрэг дагуу нутагт 1000 гаруй мм, өмнөт хэсэгтээ дөнгөж 100 мм байдаг.
Манай тооллоос өмнөх 3000 жилийн үед балар эртний улс оршиж байжээ. Манай тооллоос өмнөх 8-р зуунаас эхлэн Ассури, Македон, Рум, Араб, Европын загалмайтаны цэрэг, Египет, Османы эзэнт гүрэн зэрэгд ноёрхогдож байжээ. 1920 оны 4-р сард Францын ноёрхолд оров. 1940 онд Франц нь Германд бууж өгсөн болхоор Сири Нацист Германы хяналтад оров. 1941 оны 9-р сарын 27-ны өдөр "Чөлөөт Францын цэрэг" нь холбоотон орны нэрийн өмнөөс Сири тусгар тогтнов гэж мэдэгдэв. 1943 оны 8-р сард Сири өөрийн засгийн газраа байгуулав. 1946 оны 4-р сарын 17-ны өдөр Ангил, Франц арга бус цэргээ гаргаж, Сири бүрмөсөн тусгар тогтнов. 1958 оны 2-р сарын 1-ний өдөр Сири, Египет нийлэж, Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс байгуулав. 1961 оны 9-р сарын 28-ны өдөр Сири нь Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улсаас тусгарлаж, Арабын Бүгд Найрамдах Сири Улс байгуулав. 1963 оны 3-р сарын 8-ны өдөр Арабын Сэргээн Мандалтын Социал нам шинэ засгийн газар байгуулав. 1970 оны 11-р сарын 13-ны өдөр Батлан хамгаалахын сайд бөгөөд агаарын цэргийн командлагч Ассад "засан залруулах хөдөлгөөн" өрнүүлж, нам засгийн газраа өөрчлөн багйуулж, өөрөө ерөнхий сайд болов. 1971 оны 3-р ард Ассад ерөнхийлөгчөөр сонгогдож, 2000 оны 6-р сарын 10-ны өдөр нас нөгчив. Түүний хрёрдугаар хүү Башаар Ассад мөн оны 7-р сарын 10-ны өдөр ерөнхийлөгч болов. \М.Цэцэн бэлтгэв\
|