Сайн байна уу, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакциас бямба гараг болгонд бэлтгэн явуулдаг "Уянгын тойрог" нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. За ингээд манай нэвтрүүлгийн энэ дугаарт Өвөр монголын алдарт ая зохиогч Д. Ринчин гуай ярилцлага өгсөнийг сонсоё.
Д. Ринчин: 1931 онд Хармөрөн мужийн Горлос хушуунд төрж өсчээ. 1946 онд Өвөр Монголын Улаанхотод морьт цэргийн ухуулах хорооны байлдагч болсон байна. Ингээд өөрийн урлагийн зам замнаж болон үндэстнийхээ соёл урлагт хүчин чадлаа өргөж эхэлсэн байна. Морьт цэргийн байлдагч нартай маш сайхан дасаж найзалсан бөгөөд тэдний эрэлхэг баатарлаг сөс зориг, үйл ажиллагаад нь сэтгэл догдолж, морьт цэргийн хамаатай дуу зохиохоор шийджээ. 1948 онд Цонт гэдэг дайчин нөхөр нь "Бид бол төмөр морьт цэрэг" гэдэг дууны шүлэг бичсэнд Д. Ринчин гуай үүнд ая зохиосон байна. Энэхүү дуу нь түүний урлагийн замын анхны дуу болох юм. Ингээд энэхүү дуугаа тэр үеийн "Ардын морьт цэрэг" гэдэг сонинд өгөн нийтлүүлсэн байна. Энэ нь Д. Ринчинд ихээн урам зориг олгосон байна. Энэхүү дуу ч тухайн үеийн цэрэг дайчид болгоны дуулах дуртай дуу болсон байна. Үүнээс сүүлээр Өвөр Монголын алдарт дуучин Д. Самбуу-гийн "Алтан Хянганы магтаал" гэдэг дууны аяыг зохиосон байна. Өвөр Монголын Өөртөө Засах Раион байгуулагдсан 10 жилийн ойг тэмдэглэхийг тохиолдуулан алдарт яруу найрагч Б. Бүрэнбэхийн "Эх орны нутаг дэвсгэр дээр" гэдэг шүлгэнд ая зохиосон байна. Сүүлээр нь алдарт дуучин Бэлжийгйин "Морьт дивиз" гэдэг шүлгэнд ая зохиосон бөгөөд Жамсранжав гэдэг хүнтэй хамтран "Морьт цэрэг" гэдэг дууг зохиогоод энэхүү дуу нь одоод хүрч иртэл олон арвин монголчуудын дуулах дуртай дуу болсон байна.
За ингээд цэргээс халагдсаны дараа Өвөр Монголын радио хорооны урлагийн чуулгад элсэн ажиллаж, Өвөр Монголын радио телевизийн урлагийн үйлсэд тэтгэвэрт гартал хүчин жүтгэсэн байна.
Ахмад буурал мань, өөрийн үндэстний соёл урлагийг өөрийн эрхэм нандин үйлсээрээ авч үзэн эрхэмлэн зүтгэсээр ирсэн байна. Тэрээр залуу нэг үеийн хүмүүс өөрийн үндэстнийхээ соёл урлагийг хүндэтгэн нэг үндэстний хойч болсны хувьд үндэстнийхээ төлөө хүчлэн чармайхыг хүсэж байна. /Хүчит редакторлов/
|