1988 оны Сөүлийн Олимпийн 24-р наадамд Хятад улс 445 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид томилон оролцуулсан. 300 Тамирчин зүлгэн дээрх хоккой, морин спортоос бусад спортын 21 төрлөөр оролцсон байна. Дан төрлийн спортын байууллагаас заан тогтоосон Хятадын 30 төлөөлөгч, шүүгч, техникийн төлөөлөгч зэрэг ажилд оролцжээ. Хятадын Тайвэйгаас 140 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдөө энэ удаагийн наадамд оролцуулжээ. 90 Тамирчин спортын 12 төрөл, 3 үзүүлэх тоглолтод оролцжээ.
Энэ удаагийн Олимпийн тоглолтод 17-той Шюй Яньмэй эх орондоо наадмын анхны алтан медалийг авсан байна.
16-тай Чжуан Юн усан спортын эмэгтэйчүүдийн 100 метрийн өврөөрөө даллах сэлэлтэд хоёрдугаар байранд орсон байна. Энэ нь Хятадын усан спортын тамирчдын Олимпийн наадмаас авсан ахны медаль юм. Уралдааны завиар Чжан Шянхуа нарын 4 тамирчин эмэгтэйчүүдийн 4 хүний урт сэлүүрт завийн тэмцээнд мөнгөн медаль, Ли Рүнхуа нарын 8 тамирчин 8 хүний урт сэлүүрт завийн тэмцээнд хүрэл медалиар энгэрээ мялаасан байна.
Ли Мэйсү бөөрөнцөг түлхэлтэд хүрэл медалийн эзэн болжээ. Энэ нь энэ удаагийн Олимпийн тоглолтод хөнгөн атлетикийн төрөлд Азийн тамирчны авсан цорын ганц медаль болно.
Хятадын ширээний теннисчид хоёр алтан медаль авсан байна.
Сөүлийн Олимп нь Лос-анжелосын Олимп биш . Сөүлийн Олимпиос Хятадын тамирчид 5 алт, 11 мөнгө, 12 хүрэл медаль авсан нь медаль авсан тоогоор Зөвлөлт, Герман, Америкаас нэлээд цөөн байгаа бөгөөд Өмнөд Солонгосоос ч дутуу байна.
Олимпийн 24-р наадам нь олон улсын спортын өргөн цуглаан болжээ. Дэлхийн олон орны тамирчид оролцож, спортын түвшин өндөр, ширүүн өрсөлдсөн хэмжээгээрээ Олимпийн наадмын түүхэнд ховор тохиолдол болжээ.
Лос-анжелосын Олимп нь оролцсон орон болон тамирчид оролцсон тоогоороо Олимпийн хамгийг бий болгосон. Гэвч хуучин Зөвлөлт Холбоот Улс болон дорнод Европын орнууд оролцоогүйгээс спортын түвшинг өндөр гэх нь юу л бол. Лос-анжелосын наадмаас Хятадын тамирчдын амжилт үзүүлсэн хүндийн өргөлт, буудлагын төрөл нь Зүүн Европын тамирчдын ихэхэн амжилт үзүүлдэг төрөл нь болно. Сөүлийн наадамд алтан медаль авсан тоогоор нэг хоёрдугаар байранд орсон Зөвлөлт Холбоот Улс, Ардчилсан Германы тамирчид тус тус 55 алт, 37 алтан медаль авчээ. Лос-анжелосын Олимпийн наадамд тэргүүлэгч болсон Америк энэ удаа зөвхөн 36 алт авч алтан медаль авсан тоогоороо гуравдугаард л жагсаагджээ.
Сөүлийн Олимпийн наадамд Хятадын тамирчид зарим алтан медалийг авч чадаагүй, Хятадын ард түмний хүсэж эрмэлзэж байгаагаа с зөрөөтэй байгаа ч Олимпийн усан спортын 3 рекорд амжилтыг эвдэж, Азийн 7 рекорд амжилтыг тогтоож, Хятадын тамирчдын хүчин чадал, түвшинг гүйцэд харуулсан байгаа юм.
|