Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 6-р хурал энэ сарын 15-ны өдөр Хятадын Шанхай хотноо нээгдэнэ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага Шанхай хотноо анх байгуулагдаж, гишүүн орнуудын 5 жилийн хүчин чармалтын үр дүнд хэлбэрэлтгүй хөгжиж ирсэн байна.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гол үүсгэн байгуулагч орны нэг болох Хятад улс нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжилд ямар бодлого баримталж байгаа вэ? Хятад улс нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжилд ямар үүрэг гүйцэтгэсэн вэ? Үүнтэй холбогдуулан манай радиогийн сэтгүүлч Хятадын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын судалгааны төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Сүнь Жуанжитэй уулзаж ярилцсан байна.
Хятад улс маш нааштай, маш санаачлагтай байр сууриар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын олон талт хамтын ажиллагааны механизмд оролцсоор ирсэн юм. Хятад улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжилд ихээхэн анхаарал тавьж байгаа юм гэж тэрээр үзэж байна. Тэрээр ярихдаа,
Бүс нутгийн хамтын ажиллагааны ийм нэг механизм нь Хятад болон бусад гишүүн орнуудын хамтын ашиг сонирхолд нийцэж байна, Хятад улс эдгээр улс орнуудтай хамтын ажиллагааны харилцаагаа улам хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах, хамтаар цэцэглэн хөгжих зорилтыг биелүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм. Үүнээс гадна эдийн засгийн хөгжлийн талаас авч үзхэд Хятад улс энэхүү боломжийг ашиглаж, бусад гишүүн орнуудтай хамтаар бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, олон орны эдийн засгийн хөгжилд нэн сайн нөхцөл боломж олгохыг хүсч байна гэжээ.
Сүнь Жуанжи хэлэхдээ, Хятад улс юунд ийм их анхаарал тавьж байна вэ? гэвэл Шанхайн хамтын ажиллагааны байгууллага дахь Хятад улсын үзэл баримтлал нь Хятадын дипломат бодлоготой нягт уяалдаатай байгаад оршино гэжээ. Тэрээр ярихдаа,
Жишээлээд хэлбэл манай хэлээд байдаг Шанхайн үзэл санаа,бодлогыг гишүүн орнууд хамтаар санаачилсан боловч Хятад улсын үүнд оруулсан хувь нэмэр их юм . Маш олон үндсэн үзэл санаа жишээлбэл хамтын ажиллагаа, хамтаар ялалтад хүрэх, олон янзын соёл иргэншлийг хүндэтгэх, хамтын хөгжлийг хайн сүвэгчлэх эдгээр нь бүр Хятадын шинэ эрэн үеийн дипломат үзэл баримтлалыг харуулсан байна. Жишээлбэл өнөө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад нэлээд чухал нөлөө үзүүлж байгаа аюулгүйн шинэ үзэл баримтлал болно. Энэ нь Хятадын удирдагчид дипломат практикийн дунд дэвшүүлсэн хамтын ажиллагаагаар аюулгүй байдлыг ахиулах, хоорондын аюулгүй байдал, хамтын аюулгүй байдлыг хамгаалах явдал мөн. Аюулгүйн хамтын ажиллагааны ийм үзэл баримтлал нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжлийн явцад хэрэгжсээр ирсэн юм гэжээ.
Маш их хүчин чармайлт гаргаж байгаагийн ачаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсан 5 жилийн турш Хятад улс түүний хөгжлийн алхам бүрд анхаарал тавьсаар ирсэн бөгөөд гаргах ёстой хүчин зүтгэлээ гаргаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Аюулгүй байдлын талаар Хятад улс маш олон санаачлага дэвшүүлж, ажил хэрэгч хурал зохион байгуулсан юм. Эдийн засгийн талаар Хятад улс 2004 оны үед бусад гишүүн оронд 900 сая ам.долларын хөнгөлөлтэй зээл олгох санал гаргасан юм, энэ нь эдийн засгийн хамтын ажиллагаа урагштай хөгжихэд маш чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Үүнээс гадна Хятад улс бас өөрийн таатай нөхцөл боломжоо ашиглан бусад гишүүн орнуудтай эдийн засгийн болон аюулгүй байдлын талаар маш чухал хамтын ажиллагаа өрнүүлсэн юм. Хятадын төв хорооны удирдагчидаас эхлээд холбогдох салбарууд хүртэл Шанхайн хамтын ажиллагааны хөгжлийг хүндэтгэж, олон бодитай ажлууд хийсэн байна гэжээ.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдаж ингэж хөгжиж чадсан явдал нь Хятад улс болон бусад гишүүн орнуудын хоорондын хоёр талын аятай сайхан харилцааны үр шимтэй холбоотой юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, цаашид Хятад улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэх болно гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\
|