• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-12 15:28:34    
Хятадын иргэдийн байгууллгад зөвлөхөөр ажиллж байгаа Герман залуу Андре Фулда

Хятадын Олон Улсын Радио

    Энэ жил 28-тай Герман залуу Андре Фулда бол Хятадын олон улсын хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх иргэдийн байгууллагын зөвлөх юм. Уг байгууллагын гол ажил нь Хятад улс болон гадаадын иргэдийн байгууллага хоорондын ядуурлыг буруулан нээн хөгжүүлэх, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, нийгэмийн хөгжлийг ахиулах талын солилцоо хамтын ажиллагааг хөгжүүлж, үүний улмаар Хятадын ядуу районы нийгэм эдийн засгийн хөгжлийг ахиулах болно. Уг байгууллгад Андре Фулдагийн ажил нь гол нь төсөлөөр олон улсын зарим байгууллагтай хэлэлцээ хийж хамтын ажиллагаа өрнүүлэх талаар санал дэвшүүлэх болно.

    Андре Фулдагийн Хятад улсад ийм элэгтэй болсны шалтгааныг хэлбэл өндөр зэргийн дунд сургуульд сурралцаж байхад ангийн хүүхэд байсан Хятад удамтай охиноос болсон юм. Тэр охины аав ээж нь Германд ажилдаг болохоор тэр түүнтэй танилцаж, Хятадын тухай их зүйлийг түүнээс ойлгосон байжээ. Өндөр зэргийн дунд сургуулиа төгсөөд тэр Германы Коелн их сургуулийн дорно дахины урлагийн факультетад суралцсан юм. Их сургуулиа төгсөөд өөрөөр хэлбэл дөрвөн жилийн өмнө уг байгууллагад ирж олон улсын зөвлөхөөр ажиллсан билээ. Өөрийн биеийн өнгөрөөлт юм уу ажлын талаас ч гэсэн түүнд тохиосон учрал нь бүр Хятад улстай холбоотой байж, адил бус талаас Хятад улсыг ойлгох аз боломж тохиосон нь түүнд маш азтай ач холбогтолтой явдал болсон гэдэг.

    Бээжинд ажилсан хэдэн жилд тэр Хятадын тал бүрийн хөгжлийг нүдээр харж биеэр мэдэрсэн хүн юм. Тэрээр хэлэхдээ, өдөр бүр ууган баяртай, өглөө бүр ойроос сэрэхэд баяртай санагдаж, хэдийгээр ажил ихтэй боловч амжилт бүтээлтэй ажилдагаас сэтгэл их өөдрөг байдаг. Ажлын зав зайгаараа зургийн аппарат авч ажил амьдралтай холбоотой, үзэж харсан зүйлээ тэмдэглэж явдаг гэжээ.

    Одоо болтол гэрлээгүй Андре Фулда Хятадын уламжлалт хүмүүжил хүртсэн охидын эелдэг зөөлөн ажилч хичээнгүй даруу төлөв заан аалийг их бахархаж явдаг. Аль нэг өдөр хятад эхнэртэй болж магадгүй гэж тэр хятад хэл сурч эхэлснээс одоод хүрч иртэл Хятад соёлтой харилцаад арван жил болжээ. Хятад соёлоос салж чадахгүй болсноо тэр өөрөө мэдэрч байна. Хятад улсад амьдарсан ч Германдаа харисан ч Хятад соёл нь түүний амьдралын нэг бүрэлдхүүн хэсэг болсон гэж Андре Фулда хэлж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/