• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-12 15:32:40    
Материалын худалдааны хамгийн том төв

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын материалын худалдааны хамгийн том төв бол 1979 оны 7-р сард байгуулагдсан Шанхай хотын үйлдвэрлэлийн материалын худалдааны зах юм. Энэ зах бол Хятадын төлөвлөгөөний бус үйлдэвэрлэлийн материал илээр худалддаг байсан анхны зах юм. Энэ зах нь 12 мянган ам метр талбайтай байжээ. 1990 оны 4-р сард энэ зах нь бас Шанхайн материалын худалдааны төвийн давхар байшин барисан байна. Энэ давхар байшин нь 31 давхартай, нийт талбай нь 43 мянган ам метр байж, худалдаа, мэдээлэл, үйлчилгээг нэгтэгсэн, үйлдвэрлэлийн материал худалдах орчин үеийн том зах болсон бөгөөд тухайн жилдээ Хятадын материалын худалдааны хамгийн том зах байсан юм.

    Хамгийн олон лангуйтай зах: Хятадын хамгийн олон лангуйтай зах бол Жэжян мужийн И-ү хотын жижиг барааны зах юм. Энэ зах бол бөөний худалдаагаар гол болгсон, үйлчилгээний бүрэн бүтэн дөхөөрөмжтэй том зах юм. Нийт 44 мянган ам метрийн талбайтай, нийт 8000 гаруй лангуйтай байж, Хятадын захуудын тэргүүнд орж байжээ.

    Наймаа тохиролцсон хэмжээгээрээ хамгийн өндөр зах: Хятадын наймаа тохиролцсон хэмжээгээрээ хамгийн өндөр зах бол Чэндү хотын төмөр замын вокзалын дэргэдэх Чэндү хотын Хэ Хуачигийн зах юм. 6000 гаруй лангуйтай энэ захад 10 гаруй мянган хүн ажилладаг бөгөөд өдөрт 80 – 100 мянган хүн үйлчлүүлдэг байжээ. 1989 оны наймаа тохиролцсон хэмжээ нь 55 сая юаньд хүрч, Хятадаа тэрүүлсэн байна.

    Хамгийн их борлуулгатай хүнсний ногооны бөөний зах: Хятадын хамгийн их борлуулгатай хүнсний ногооны бөөний зах бол Шаньдүн мужийн Шөүгуан шяний бөөний зах юм. Шаньдүн мужийн Шөүгуан шяний хүнсний ногооны үйлдвэрлэл түргэн хөгжиж, жилд нэг турбум гаруй кг хүнсний ногоо үйлдвэрлэж байжээ. Хүнсний ногооны борлуулалтыг ахиулахын төлөө Шөүян шянь 1984 оноос хүнсний ногооны бөөний зах байгуулсан байна. 1989 онд энэ бөөний захын борлуулалтын хэмжээ 250 сая кг-д хүрч, мөнгөний хэмжээ нь 150 сая юаньд хүрсэн байна. Орон нутгийн үйлдвэрлсэн хүнсний ногооны 20 хувь нь энэ захаар дамжин Хятадын зүүн хойт, умард нутгийн 10 гаруй муж хотод борлуулагдаж байжээ.

    Хамгийн том товчны зах: Хятадын хамгийн том товчны зах бол 1983 оны 2-р сард байгуулагдсан Жэжян мужийн Юнжя шяний Чяотөүгийн товчны зах юм. Энэ зах хөгжөөд Хятад даяарт нэрд гарсан товчны наймааны төв болсон байна. Шянганы сонин энэ захыг " Дорнодахины товчны хамгийн том зах" гэж мэдээлсэн байна. 1000 гаруй лангуйтай энэ захад Хятадын хэмжээний 900 гаруй аж ахуйн нэгж болон тус шяний 400 гаруй аж ахуйн нэгжийн үйлдвэрлсэн төрөл бүрийн товчийг борлуулж байжээ. \М.Цэцэн бэлтгэв\