Урт хугацааны турш крилл бичгийн сургалт судалгааны ажлыг дагнан эрхлэж, Хятад Монгол хоёр орны соёлын харилцааны болон найрамдалд өөрийн хувь нэмрээ хандивласан Галсанпунцаг гуай нь Хятадын Өвөр монголын их сургуулийн монгол судлалын дээд сургуулийн професор болно.
Галсанпунцаг гуай Өвөр монголын өөртөө засах районы Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошууны жирийн малчны гэрт төржээ. Хархан багаасаа гэрийн сургуульд монгол хятад бичиг сурч байсан бөгөөд шинэ Хятад Улс байгуулагдсаны дараа ардын сургуульд орж эрдэм соёлын мөр хөөх анхны гараагаа эхлүүлсэн юм. Тэрээр эрдмийн ихийг сурч, соёлын шимийг хүртэхдээ крилл бичигт онцын дур сонирхолтой болов. 1953 онд угийн Цахар аймгийн гэгээрэлийн газар ажилд гармагцаа крилл бичгийн курст сууж, дараа нь аймгийн багш нарын крилл бичгийн курст заах болсон байна. Тухайн үед Өвөр монгол даяар крилл бичиг сурч байжээ. 1959 онд Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сангийн аж ахуйд ажиллаж байсан Хятадын ажилтадад хэлмэрч болсон нь түүнд сурсанаа практикт хэрэглэх сайхан тохиол боллоо.
1960 оны Хятад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамныхан уг сангийн аж ахуйн ажилтай танилцах үеэр Галсанпунцаг гуайн крилл бичигтээ сайн байхыг мэдээд тэр даруй Хятад Улсаас Монголд суугаа Элчин сайдын яамны ажилчны хэрэг эрхлэх газар шилжүүлэн ажиллуулжээ. Тухайн үед Элчин сайдын яамны ажилчны хэрэг эрхлэх газар нь Монгол Улсад ажиллах хүчний туслалцаа үзүүлж байсан 12 мянган мэрэгжлийн хятад ажилчинг удирдаж байсан юм. Галсанпунцаг гуай энд албан хэрэг орчуулах, дарга нарт хэлмэрчлэх ажлыг хийж, хичээнгүй ажиллах овор суртал, дээд хэмжээний хариуцлагат сэтгэлгээр энэхүү үүргээ биелүүлсэн юм. Монгол Улсын Хөдөө аж ахуйн яам хоёр орны найрамдалд оруулсан түүний хувь нэмрийг өндөр үнэлж, сайшаалын үнэмлэх олгосон билээ.
1962 онд улсдаа буцан ирсэний дараа Хөх хотын монгол үндэстний сургууль болон Хөх хотын иргэний агаарын тээвэрийн дундад сургуульд захирал болжээ. Ажлын байр солигдсон боловч крилл бичгээ үргэлжлэн сурч судалж явлаа. 1973 онд Өвөр монголын их сургууль крилл бичгийн хичээл нээв. Тухайн үед крилл бичгийн багш тун ховор байсан юм. Галсанпунцаг гуай өөрийн сурсан эрдмээ хэрэглэх сайхан тохиолыг дахиад оллоо. Тэгээд Өвөр монголын их сургуульд шилжин ирж крилл бичгийн сургалт, эрдэм шинжилгээний ажлаа дахин эхлүүлж, аспирант оюутад, мэрэгжил дээшлүүлэх оюутадад крилл бичиг заасан байна.
80-аад оны эхээр Хятад Улс нээлттэй бодлогыг хэрэгжүүлсэнээр Өвөр монголын их суургуульд суралцах гадаадын оюутан ч олширлоо. Эдгээр оюутадад крилл бичиг болон монгол бичиг заах хүнд үүргийг Галсанпунцаг гуай татгалзалгүй хүлээн авсан юм. Тэгээд сүүлийн 10 гаруй жилд Канад, Америк, Герман, Франц, Итал, Япон, Өмнөд солонгос, Монгол зэрэг улсуудын 20-оод оюутадад крилл бичиг болон монгол бичгийн хичээл заажээ.
Галсанпунцаг гуай крилл бичгийн сургалтад амжилт гаргасан төдийгүй сургалтын яаралттай ажлын чөлөө заваараа крилл бичгийн судалгааг идэвхитэй хийж байна. Сүүлийн жилүүдэд олон арван нэгэн сэдэвт товхимол, өгүүлэл тууривсан билээ. Үүнд нэгэн сэдэвт дөрвөн товхимол нь Өвөр монголын хэл бичгийн сургалт, судалгааны талын хоосон орон зайг бөглөсөн юм. Түүний тууривсан товхимол, өгүүлэл нь эрдэм шинжилгээний үнэ цэнээр өндөр, хэрэглээний ач холбогдол ихтэй мөртөө крилл бичгийн судалгаан хэрэглээнд холбогдолтой мөртөө дахин давтан хэвлэгдээд Монгол Улсын эрдэмтэд, уншигчидын таашаалыг ч хүртсэн байна. 1983 онд хэвлүүлсэн "Бүгд Найрамдах Монгол Ард Улсын шинэ үсэг" болон 1989 онд хэвлүүлсэн "Шинэ үсгийн дүрмийн хадмал толь"-иар жишээлэхэд ийм байна. Ялангуяа 3 дах хэвлэлийн "Шинэ үсгийн дүрмийн хадмал толь"-ийг Монгол Улс монгол бичгээ сэргээн хэрэглэх явдалдаа тусламж болгох зорилгоор 1992 онд 10 мянган ширхэг захиалан аваачасан байна. Түүний крилл бичгийн судалгаанд нөлөө ихтэй өгүүлэлүүдэд "Монгол Улсын үсэг бичгийн өөрчөлөлт", "Халх аман аялгууны гол онцлог", "Крилл бичгийн зөв бичих програм", "Крилл бичгийг монгол бичигт буулгах тухай зарим асуудал", "Крилл бичгийг суралцах компас" зэрэг багтана. Үүнээс гадна бас Даваа-Дагва, Раш-Цэрэн зэрэг багш нартай хамтран "Долоон гаргийн монгол хэл" хэмээх гадаад оюутадад зориулсан монгол хэлний сурах бичгийг найруулан хэвлүүлсэн байна. Түүний сүүлийн үеийн бүтээл гэвэл "Монгол Улсын крилл үсгийн дүрэм" гэх сурах бичиг, "Крилл бичгийн унших ном" зэрэг бий.
Галсанпунцагийн нэр хүнд нь нийгэм нийтэд улам алдаршсан байна. Тэрээр Өвөр монголын болбосон хүчний дээд сургууль, Өвөр монголын хөдөө аж ахуйн дээд сургууль, Өвөр монголын багшийн их сургууль, Өвөр монголын гэгээрэлийн дээд сургууль, Өвөр монголын шинжлэх ухаан техникийн зөвлөл, Өвөр монголын өдрийн сонины хороо, Өвөр монголын телевиз хороо, Бугат хотын үндэстний хэрэг эрхлэх зөвлөл зэрэг сургууль болон албан байгууллагын урилгаар крилл бичиг заажээ. Оройн сургуульд крилл бичиг 10 гаруй удаа заав. Тэрээр мөн "Монгол хэл бичиг" сэтгүүлд крилл бичгийн багшийн ажил хавсарч байсан бөгөөд "Өвөр монголын шинжлэх ухаан техник" сонины крилл бичиг суралцах тусгай булангийн зөвлөх байв.
Түүний эдгээр олон ажил нь Хятад, Монгол хоёр орны соёлын харилцааг ахиулж, Хятад Монгол хоёр орны ард түмний найрамдлыг зузаатгахад оруулсан мартаж болошгүй нэмэр хандив болох юм.
Тэрээр бас Өвөр монголын өөртөө засах районы түүхэнд 3 сая үсэгтэй монгол хэлний анхдагч тайлбар толь болох "Монгол хэлний толь"-ийг найруулах ажилд оролцож байсан юм.
Мөн Хятад монгол хоёр орны соёлын харилцааны гүүр болсон "Солонго" сэтгүүлийн крилл бичгийн зохиолын үсгийн ташааг Галсанпунцаг гуай биечилэн хянаж, Хятад Монгол хоёр улсын найрамдалд өөрийн хүчин чармайлагаа харамгүй зориулж байгааг энд онцгойлон танилцуулахын хамт Хятад, Монгол хоёр орны ард түмний найрамдалд Галсанпунцаг гуайн нэн их гавьяа зүтгэл гаргахыг хүсэн сурвалжлагаа өндөрлүүлье.
|