Хайнань муж нь Хятадын хамгийн өмнөд нутагт оршдог. Мужийн төв нь Хайкөү хот. 7 сая 619 мянга гаруй хүн амтай, 34 мянган хавтгай дөрвөлжин метр газар нутагтай, 37 үндэстний цөөнхтэй.
Хайнань мужийн засгийн газар "хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдад" шинжлэх ухаан техникээр үйлчилж, соёл боловсон эклогийн тосгон байгуулж байна. Хайнань мужийн Вэньчан хотынхон нь сүүлийн жилүүдэд жил бүр 35 мянга гаруй тариачийг бэлтгэсэн байна. Чюнхай хотынхон нь 2001 оноос хойш, хөдөө аж ахуйд шинжлэх ухаан техникээр үйлчлэх 50 цэг гаргаж ажиллуулж байна. Тариачид түлгарсан бэрх асуудлаа утсаар асуувал, мэргэжилтэд хариулж өгөх юм уу, эсвэл газар дээр нь очиж заан жолоодож өгдөг байна.
Тариачид өөрийн хоёр гараараа хүрээлэн байгаа орчноо гоёлон чимж, гоё сайхан орчин нь тариачдын сэтгэл санааг засдаг байна. Вэньчан хотын хүйвэнь суурины гуаньнань тосгоны тариачин ЛиньЛайцүнь далайн эргийн улаан мотыг хүмүүс дур зоригоорооо огтолж байхыг хараад, 2003 онд Гуаньнаний тэнгисийн нөөц баялагийг хамгаалах иргэдийн нийгэмлэг байгуулсан байна. Өнөө уг нийгэмлэг 100 гаруй гишүүнтэй болоод байгаа. Тэд улсаас ганц төгрөг авалгүй, нийгэмлэг байгуулсан жилдээ 18 га газар улаан мод тарьсан байна. 10 жилийн дотор 60 га газарт улаан мод тарихаар төлөвлөж байгаа юм байна.
Биеийн тамир соёлын ажиллаа хотоос хөдөө тосгонд шилжиж байна. Чюн хай хотын 80 хувь гаруйн тосгонд сагсан бөмбөг, волейбол тоглох талбайтай. Жяжи суурины Хүн жя тосгонд тариачдын найрал хөгжмийн ангитай. Янжян сууринд тариачдын биеийн тамир спортын нийгэмлэг байгуулагдаж, ширээний теннисийн клуб, волейболын клубтэй. Амралт чөлөөт цагаараа тэмцээн байнга зохион багйуулдаг. Чанво суурины Вэнтүнь тосгонд 20 гаруй тариачин уран бичлэг сонирхдог юм байна. Бө-аогийн Азийн чуулга уулзалт зохион байгуулдаг тогтсон газар болох Бө-ао суурины тариачид англи хэл сурахад маш сонирхолтой болж, тосгондоо тариачид англи хэл сурах булан гаргаж, англи хэл сурцааж байна.
|