• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-13 17:31:50    
Шинжлэх ухаан техникийн шинэ бүтээгдэхүүн амьдралыг өөрчлөнө

Хятадын Олон Улсын Радио

    2008 оны Бээжингийн олимпи болох үед, өглөө эрт гэрээсээ гарахаас өмнө интернетийн сүлжээгээр дамжин зам харилцааны шинэ мэдээ зангийг авч, аль биеийн тамир спортын заалд хүрч ямар уралдаан тэмцээн үзэхээ сонгон, тухайн газар нь цагтаа хүрч чадах болно. Үдэд амарахдаа, гар утсаар спортын тухай мэдээг ойлгож, тэмцээний шууд нэвтрүүлгийг автоматаар сануулж, сул сэлүү цагтаа үзэхэд зориулж болно. Эдгээр хүмүүсийн амьдралд хамаатай техникийн бүтээгдэхүүнийг саяхан болсон Бээжингийн шинжлэх ухаан техникийн олон улсын 9-р үзэсгэлэн яармаг дээр дэлгэн үзүүлсэн байна. Иймэрхүү бүтээгдэхүүнүүд уг яармагт бас олон тавигдсан байна.

    Хятадын хамгийн нөлөө ихтэй үзэсгэлэн болсны хувьд 5-р сарын сүүлчээр болсон уг үзэсгэлэнд АНУ, Герман, Австари, Голланд, ОХУ зэрэг 20 гаруй орон бүс нутагийн 2000 гаруй аж ахуйн нэгж оролцсон байна. Үүний дунд Хятадын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн техникийн бүтээгдэхүүн нь үзэгчид олон болон хөрөнгө оруулагчидын анхааралыг ихэд татсан байна. Саяханы хэлсэн зам харилцааны хяналтын систем бол даруй түүний дотрох нэгэн болох юм. Уг системыг судлан үйлдвэрлэсэн Тянь Ди Хүйлян компаний ноён Ян Гэн энэ тухай хэлэхдээ,

    2008 оны олимпийн үеээр та бүхэн IP-гийн үндсн дээр бүтээсэн видио хяналтын системтэй танилцаж болно. Бид зарим зангиласун болсон газар, заал талбай буюу зам харилцааны гол шугмуудаар энэхүү хяналтын системийг угсарах болно. Хүмүүс интернетийн сүлжээнд холбогдон зам харилцааны байдал, талбай заалын байдлыг ойлгож болох юм гэжээ.

    Үүнээс гадна телвизор гар утас, хөгжимт гар утас зэрэг ч энэ удаагийн шинжлэх ухаан техникийн үзэсгэлэн яармаг дээр хүмүүсийн анхаарал хандуулж байсан нэгэн зүйл болно. Бээжингийн Да Чэн техникийн ХХК-ийн дэлгэн үзүүлсэн телвизийн программыг автоматаар татан авч санаж болох мөртөө санах ой нь 1 G байх телвизортой гар утас хүмүүсийн анхааралыг татсан байна. Уг компани захирал хатагтай Шин юей танилцуулж хэлэхдээ, энэ гар утас чадавх ихтэй боловч 3000 гаруй юань л байдаг.

    Манай компаний ухаагдахуун бол жирийн иргэд худалдан авч чадах, хэрэглэж чадах гар утас үйлдвэрлэх гэсэн болно. Манй энэ гар утсаас телвиз үзэхэд төлвөр төлөх хэрэггүй байдаг. 2008 он болход энэ гар утсаар олон сувгийн телвизийн программыг сонирхож болох болно гэжээ.

    Шинэ шинэ чадавхтай байж, дөхөм авсархан байдаг учир энэ гар утас үзэгчид олны анхааралыг татсан байна. Бээжингийн нэг зар рекламын компанид ажилтай хатагтай Жян Лин уг гар утасны байдлыг ойлгосны дараа худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

    Энэ гар утас их сайн, өмнө нь үзэж өнгөрөөгүй юм байна. Их сонин, мөн ч хямдхан байна. Зах зээл дээр борлуулагдаж эхэлвэл худалдан авах санаатай гэжээ.

    Хятады компьютарын нэрт аж ахуйн нэгж lenove энэ удаагийн үзэсгэлэн дээр хүний чарайг үндэслэн өөрийн эзнээ таниж чадах гар комьюторыг дэлгэн үзүүлсэн байна. Уг компаний техникич ноён Ван Хү танилцуулж хэлэхдээ, хүний чарайгаар эзнээ таниж чадах чадвартай гар комьютор хүний таван эрхтэний онцлог шинжээр нууц кодын үйлдэл үзүүлж байдаг гэжээ.

    Мөн энэ удаагийн үзэсгэлэн дээр цахилгаан хөдөлгүүрт авто машин хүмүүсийн анхаарлыг татаж байжээ. Уг авто машинд хоёр хүн сууж болох бөгөөд 5 цаг цэнэглэвэл 260 км аялж болдог юм байна. Уг машинг нэгэнт бөнөөр үйлдвэрлэж эхлээд удалгүй зах зээлд гаргах гэж байна. Мөн 10-р сард Прист болох олон улсын авто машины үзэсгэлэнд оролцуулахаар байна.

    Бээжин хот ногоон олимп зохион байгуулах гэсэн амлалтаа биелүүлэхийн төлөө агаар мандалыг цэвэрлэх, бохирдолыг багасгах, эклогийн хамгаалалтад ашигтай шинжлэх ухааны олон бүтээгдэхүүн энэ удаагийн үзэсгэлэнд тавигдсан байна.

    Эдгээр техникийн бүтээгдэхүүнийг хүмүүс хэрэглэж эхэллснээр хүмүүсийн амьдрал нан дөхөм дөт, тохилог, шинжлэх ухаанч болох болно.