• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-13 20:01:18    
10 сая шахам хүүхэд их сургуулийн шалгалт өгөв

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын өндөр зэргийн дунд сургууль төгссөн 9 сая 500 мянган хүүхэд 6-р сарын эхээр болсон Хятадын хэмжээний ерөнхий боловсролын их дээд сургуулийн оюутан элсүүлэх шалгалтад оролцож, энэ жилийн их дээд сургуулийн оюутан элсүүлэх 5 сая 300 мянган орон тооны төлөө өрсөлдсөн байна. Шалгалт эхэлсэн анхны өдөр манай сурвалжилагч Бээжин хотын Ши Жишаннь дүүргийн нэгэн шалгалтын тарбайд хүрч сурвалжлага хийсэн байна. сурвалжлагч тэнд хүрэх үе шалгалтад оролцох их олон хүүхэд ирчигсэн байлаа, хүүхэд нь шалгалтын талбайд орчсон байхад аав ээжүүд нь мөн л гадаа хүлээгээд зогсож байлаа. Хүүхдээ шалгаж дуустал би энд байх болно гэж Ван Жин гэдэг нэг бүсгүй хэлж байлаа. Тэр хэлэхдээ:

    Энэ шалгалт нь аав ээж болон хүүхдэд бүр маш чухал юм, бага сургуулиас дунд сургууль хүртэл 12 жил болж байна, өнөөдрийн л төлөө шүү дээ, дотор их бачимдаж байна гэжээ.

    Их сургуулийн шалгалт бол Хятадын өндөр зэргийн дунд сургууль төгссөн хүүхэд болон нийгмийн хүмүүсийн их сургуульд орох гол зам суваг юм. Иймээс хүмүүсийн анхаарлыг яахын аргагүй татаж байгаа юм. Хятад улс 20-р зууны 70-аад оны сүүлчээр их сургуулийн шалгалтыг сэргээснээс хойш оюутан элсүүлэх тоогоо байнга нэмэгдүүлснээс эхний үед тавхан хувийн хүүхэд орж чаддаг байснаас одоо 50 хувийн хүүхэд орох болсон байна. Гэхдээ мөн их олон хүүхэд өөрийн хүссэн сургуульдаа орж чадахгүй байна.

    Шалгалт өгч байгаа Жөү Ин, Вань Шинь гэдэг хоёр хүүхэдтэй сурвалжлагч хэдэг үг солисон юм.

    Жөү Ин хэлэхдээ, би хуулийн мэргэжилд бүртгүүлэх гэж байгаа, өөрөө дуртай бөгөөд аав ээж мань ч энэ мэргэжил сурвал дараа нь ажил олоход амар гэж үзэж байгаа гэжээ. Би багшийн мэргэжилд бүртгүүлнэ, би багш болох дуртай, багш хүн өвөл зуны амралттай гэж Вань Шинь ярилаа.

    Их олон хүүхэд мэргэжлээ сонгохдоо өөрийн дур сонирхолоос үүсч байгаа бол харин аав ээж нь хүүхдийнхээ сургууль төгссөний дараа ажлын байр эрэх талаас нь илүү бодож байгаа юм байна.

    Бээжингийн багшийн их сурүуулийн хичээл сургалтын мэргэжилтэн Жэн Шиньрүн хэлэхдээ, хүүхэд болон аав ээж нь сурах мэргэжил сонгохдоо хожмын ажил олох асуудлыг бодох хэрэгтэй боловч аль мэргэжил нь ажил олоход амар, аль нь хэцүү гэдэг бол зөвхөн харьцангуй асуудал гэдгийг сайн ойлхохгүй байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

    Сүүлийн жилүүдэд их дээд сургуулийн оюутны тоог нэмсэн учраас төгссөний дараа ажлаар хангагдах дарамт нэмэгдсэн явдлыг шалгалт өгч байгаа хүүхэд болон аав ээж нь сайн мэдэж байгаа. Тэд нарын сайн гэж үзсэн мэргэжил нь олон хүүхдийн сонгодог мэргэжил болж байна. Гэвч хэрэг дээрээ өнөө үзэхэд сайн мэргэжил нь хэдэн жилийн дараа өөр болж мэдэх юм гэжээ.

    Өнөө их дээд сургуулиуд ч гэсэн хичээл мэргэжилдээ тодорхой зохицуулалт хийж, хэрэглээ багтай мэргэжлийн оюутан элсүүлэх тоог багасгасан юм уу хасж хаясан юм байна.

    Их дээд сургуульд нийгмийн хөгжлийн хэрэгцээнд тохирсон нэн олон мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхийн төлөө их дээд сургуулиуд нэн уян хатан арга хэмжээ хэрэгжүүлж, улсын хэмжээний нэгдэлтэй шалгалтаас гадна бие даасан аргаар оюутан авахыг хэсэг мэргэжилтэд санаачилж байна. Өнөө Хятадын 50 гаруй их дээд сургууль бие даан оюутан авах аргыг туршин хэрэгжүүлж байгаа боловч харьцал нь зөвхөн 5-хан хувь байгаа юм байна.