ХОУР-гийн дараг ноён ВАН –ГЕННЯНЬ танай:
ХОУР-гийн дарга эрхэмсэг ноён, хүндэт нөхөр таны удирдаж байгаа Хятадын олон улсын радиоийн хамт олны хүчин чармайлтаар явагддаг утга төгөлдөр нэвтрүүлгүүдийг чинь энэ дэлхий дахины түм, бум, сая жаваа сонсогчид чих тавин соносдог байна.
Эрхэм хүндэт ноён дарга та ХОУР-г соносдог гадаадын сонсогчиддоо 2006 оны шинэ жилийн мэндчилгээндээ олон сайхан шинэлэг зүйлүүдийг тусагсныг гадаадын сонсогчид бид маш их баяртай хүлээн авсан билээ.
Дарга та бол энэ дэлхий ертөнцийн ХОУР сонсогчдын хамгийн том дарга юм. Учир нь таны удирдлагын дор ажиллаж байгаа гадаад нэвтрүүлгүүдийн редакцуудаас өдөр бүр 387 цагийн гадаадын олон улсын нэвтрүүлгийг 39 хэл дээр мөн орон нутгийн 4 аялгаар нэвтрүүлэг хүргэж, интернетийн сүлжээг улам боловсронгуй болгож, энэхүү сүлжээн дээр 43 төрлийн үсэг галигаар тэмдэглэн өгч, 48 төрлийн гадаад хэлээр нэвтрүүлэг явуулдаг ийм том радио мэдээллийн систес ХОУР-гаас гадна өөр бидний амьдарч байгаа манай дэлхий ертөнц дээр байхгүй юм. Энэ байдлаас дүгнэн үзэхэд Хятадын 1 меллиариат 2 зуун сая ард түмэн, аугаа их Хятадын ард түмний ололт амжилт, хятад орныг гадаад ертөнцэд танилцуулахад та бүхэнээс оруулж байгаа хувь нэмэр тоолж баршгүй хэмжээгүй их юм.
Дээрхи нэвтрүүлгүүдээс гадна дагалдах сонин, сэтгүүл, танилцуулах талархал, илгээмж бусад дагалдах материалуудыг гадаад сонсогч бидэнд илгээсээр байдаг юм. ХОУР-гийн МХ-ний нэвтрүүлгийн редакцийн хамт олноос өнөрсэн оноос эхлэн улирал бүрд "Цэнхэр долгион" сонинг хэвлэн нийтэлж Монголын олон мянган сонсогчдын хүртээл болгож байгаа нь сонсогчдын таашаалыг татсаар байна.
Монгол улс даяар ХОУР-гийн МХ-ний нэвтрүүлэг сонсогчдын дунд янз бүрйин нэр хаягтай сонсогчдын клубүүд хэдэн арваараа байгуулагдан ажиллаж байна.
Үүнийг бичигч өвгөн миний бие эдүүгээ 80 гарсан настай гадаадын сонсогчийн дотроос бараг хамгийн өндөр настай нь бол уу? өвгөн ах нь ХОУР-гийн МХ-ний нэвтрүүлэг 1964 оны 12-р сарын 1-ний өдөр байгуулагдахаас өмнө СИНХУА агентлагаас эрхлэн явуулж байсан Монголын сонсогчдод зориулан өдөр бүр 30 минутаар явуулдаг байсан нэвтрүүлгийг 1953 оноос эхлэн соносдог байлаа. 1993 онд анх удаа аймагтаа ХОУР-гийн Мх-ний нэвтрүүлэг сонсогчдын "Архангай " нэртэй клубыг байгуулан одоо хүртэл ажиллаж байна. Ингээд бодход миний бие 53 жилийн туршид ХОУР-г сонсож байна гэсэн үг юм. Эрхэм хүндэт дарга танаас ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Таныг хүндэтгэн ёсолсон Архангай аймгийн ахмадын хорооны дэрэгдэх "Архангай " клубын ахлагч ахмад дайчин Содномын Лувсанцэрэн
2006 оны 5-р сарын 15-ны өдөр Монгол улсын Цэцэрлэг хот
|