БНХАУ-д олонтаа ирж,очиж байсан миний нэг эрдэмтэн найз саяхан Бээжинд ирээд надтай ярьж суухдаа:намайг анх Бээжинд1980-аад оны сүүлчээр ирэхэд бүх хүмүүс нь хөх өнгийн бараг нэг загварын хувцастай,хар шаахайтай, Бээжин хот ч хуучин сааралдуу өнгөтэй байсан даа. Одоо бол хүмүүсийн амьдрал ч Бээжин хотын өнгө төрх ч танигдахын аргагүй өөрчлөгдсөн байна шүү.гээд Хятадын шинжлэх ухааны академич эрдэмтэд Хятад улсын ирээдүйн хөгжлийн талаар төсөөлөл дэвшүүлсэнийг надад сонирхууллаа.Тэр нь ч надад сонирхолтой санагдаж,сонсогчиддоо зах зухаас нь танилцуулах санаа төрлөө.Эрдэмтэд 2050 он гэхэд Хятад улсад нэг ч гуйлагчин ядуу хүн байхгүй болно гэжээ. Орон нутгийн шинжээчидийн тооцоолж байгаагаар энэ үед хятад иргэний сарын дундаж орлого 1З00 ам доллар хүрч дундаж наслалт нь 80-аас дээш болох гэнэ Энэхүү томоохон өөрчлөлт шинэчлэлтийг хийхийн тулд юуны өмнө хот,хөдөөгийн ялгааг арилгаж,нэг төвшинд ойртуулах аж,Ийм алхамыг зоригтой хийсэнээр хятадын хүн ардын амьдралын төвшин сайжрах ёстой гэж үзжээ.2050 он гэхэд Хятадын хүн амын бараг тэн хагас нь автомашинтай болно гэж тооцоолжээ. Хятадын академич нарын энэхүү төлөвлөлт нь дэлхийн эдийн засагч нарын дүгнэлттэй нийцэж байгаа аж. Дэлхийн банкны прогнозоор Хятадын нийгмийн нийт бүтээгдэхүүний өсөлт 2ОО6 онд 8,7-9,2 хувиар өсөх бол инфляци 1,8 хувьд очих гэнэ. Гаднын агаад дотоодын эрдэмтэдийн эл тооцоо бүрэн биелэгдэх магадлал тун өндөртэй гэнэ.
Хятад улс өнөөдөр дэвшилтэт технологи нэвтрүүлж,орчин үеийн томоохон үйлдвэрийг бүтээн байгуулж,дэлхийн нэрд гарсан компаниудын хөрөнгө оруулалтыг татаж,үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж байгаа энэ бүхэн нь эдийн засгийн нь өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна.Харин ганц хот хөдөөгийн ялгаа л үүнд одоогоор саад болж байгаа гэх.Хятадын тэрбум гаруй ард түмний амьдралын төвшин болоод бусад хүчин зүйл жишээ нь олон үндэстэний хэл соёл бэрхшээлтэй асуудлын нэг байна. Түүнээс гадна улс орны эрчимтэй хөгжил шинэчлэлтэд Хятадын эдийн засгийн өндөр үзүүлэлт хэдийгээр нааштай нөлөөлж байгаа ч дотоодын хэрэглээ бага төвшинд байна.Мөн түүнчлэн байгалийн эрдэс баялагийн хомсдол хөгжилд садаа учруулж байгааг эрдэмтэд тайлбарлажээ.Хэрвээ хятадын хүн амын бараг тэн хагас нь машинтай болвол дэлхийн нефтийн хэрэглээ ч хэд дахин өсөх нь мэдээж Тэгвэл дан ганц тухайн орон бус,дэлхий даяараа нефть шатахууны эрэлт хэрэгцээг хэрхэн шийдвэрлэхийг хэн ч тааж чадахгүй. Өнөөдрийн хувьд хятад улсын байгалийн нөөц баялагийн хомсдол нь хамгийн тулгамдсан асуудлын нь нэг болоод байгааг Хятадын төр,засаг ойлгож энэ талаар ихээхэн анхаарал хандуулж байна даа. Тэгэхээр Хятадын нийт ардаараа баяжих төлөвлөгөө хэрэгжих эсэх нь түүхий эд,байгалийн баялаг,экологоос шалтгаалах нь гарцаагүй гэж дотооод ,гадаадын эрдэмтэд үзэж байна:
Өнгөрсөн намар хуралдсан БХАТИХ-ын ээлжит чуулганаараа хот хөдөөгийн ялгааг арилгах,шинэ тосгон суурин байгуулах,тариачидын аж амьдралыг дээшлүүлэх зэрэг олон дорвитой зорилтууд дэвшүүлсэн нь ард түмнээ баяжуулах хэтийн төлөвлөгөөтэй нь холбоотой юм.
Хятад улс одоо хөгжиж байгаа орнуудыг эдийн засаг,санхүү болоод техник технологийн өсөлт,дэвшилээрээ тэргүүлж яваа төдийгүй зарим үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт орж байна Жишээлвэл 2005 оны эцсээр гэхэд 818 тэрбум 900 сая ам долларын алтан вальютын нөөцөөр дэлхийд Японы дараа хоёрт орж байсан бол энэ 2006 оны эхний улиралын байдлаар Японыг гүйцэн түрүүлж,дэлхий дээр хамгийн их буюу 850 тэрбум ам долларын алтан вальютын нөөцтэй болоод байна.Энэ нь БНХАУ-ын төр,засагт ард түмнээ баяжуулах зорилтыг алхам алхамаар хэрэгжүүлэх боломж бүрдсээр байгааг харуулж: байна.Энэ бүхнийг онцлон танилцуулж,сонсогчиддоо дуулгахад сэтгүүлч миний сэтгэл ч өег байна шүү.
|