Уйгар анагаах ухаан бол Хятадын баруун хойт нутгийн Шинжянгийн Уйгарын өөртөө засах районд аж төрөн амьдардаг уйгар үндэстний өвөрмөц анагаах ухаан мөн. 2000 гаруй жилийн түүхтэй болж байгаа энэ анагаах ухаан уламжлагдан хөгжих явцдаа Уйгар үндэстний их олон гарамгай эмч оточийг төрүүлсэн билээ.Эгэл хүний амьдрал булангаар Уйгар их эмч Маймайти Хасмугийн үйл явдлаас танилцуулъя.
Энэ жил 55-тай Маймайти Хасму Шинжянгийн Юй Тянь сяний уламжлалт уйгар оточийн гэр бүлд төрж, гэр бүлийн нөлөөгөөс болж тэр багаасаа уйгар анагаах ухаанд бах сонирхолтой болжээ. Тэрээр хэлэхдээ,
Миний авга манай нутагт их нэртэй эмч юм, бага сургуульд сурч байхдаа би үргэлж хичээл тараад амполторт нь хүрч, түүний өвчитэнд эмчилгээ хийх, эмийн зор бичихийг нь анхааран ажиглаж заримдаа бас түүнд туслан эмийн материалыг нь нүдэж өгдөг. Тэр үед эмч болох нь надад их л сайхан санадгаж байсан гэжээ.
Авагынхаа зааж сургах нөлөөгөөр том болсоны хойно их эмч болно гэсэн сэтгэгдэл Маймайти Хасмуд төрөгдсөн байна. Өндөр зэргийн дунд сургуулиа төгсөөд Маймайти Хасму тосгондоо эмчээр ажиллажээ. Тэр өдөр нь өвчин үзэн эмчилгээ хийж, шөндөө материал уншин суралцаж байдаг. Эмчийн ажилд онцын дур сонирхолтой байдаг ба хатуужилтай чармайн сурч ажилладагаас түүний эмчилгээний мэрэгжлийн тзвшин маш түргэн дээшилж ирсэн байна.
Маймайти Хасмуг 25-тай тэр жил Шинжянгийн нэрт эмнэлэгт шилжүүлэн авчирж ажлуулсан байна. Тэр сурч эзэмшсэн анагаах ухааны бүх мэдлэгээ ажил дээр хэрэглэж, уйгар үндэстний уламжлалт эм бэлдмэл хийх арга технологийг орчин үеийн арга технологоор өөрчилж шинтгэсэн байна. Үүнээс гадна тэрээр клиникийн судалгааг идэвхтэй хийж, анагаах ухааны эрдэм шинжилгээний өгүүлэлийг олон бичиж, зарим өгүүлэл нь Олон улсын сэтгүүл дээр нийтлэгдсэн байна. Маймайти Хасму угйгар анагаах ухааныг хятад анагаах ухаан, европ анагаах ухаантай уялдуулан эмнэн эдгээхэд төвөгтэй өвчин эмгэг эмчлэх арга туршлагыг хайн судалж, арав гаруй жилийн турш, уйгар эм бэлдмэлээр даралт ихсэх, чихэрийн шижин өвчнийг эмчлэх талаар тодорхой амжилтад хүрсэн байна.
20-р зууны 90-ээд оны эхээр БНКУ-ын Ерөнхийлөгч Назарбаев Хятад усад айчлахдаа Шинжянгийн Урумчид хүрч танилцан айлчилсан юм. Тэр үед Ерөнхийлөгч өвчинтэй байжээ. Уйгар анагаах ухааны тухай дуулаад эмчилгээ хийлгэхийг хүссэн байна. Энэ дархан үүрэг нь яриангүй Маймайти Хасмугийн өмнө тавигдажээ.Тэрээр Ерөнхийлөгч Назарбаевд эмчилгээ хийсэн тухайгаа эргэн үзэж хэлэхдээ,
Телевизийн нэвтрүүлэгээр Ерөнхийлөгч Назарбаевыг харж байсан л даа, гэлээ түүнд эмчилгээ хийх тушаалыг хүлээгээд жаахан сандарсан боловч их баяртай санагдсан. Нэг их эмчийн хувьд уйгар анагаах ухаанаар гадаад орны Ерөнхийлөгчид өвчний нь оношилж эмчлэх болсон нь маш ховорхон тохиодолг боломж тохиол юм гэжээ.
Маймайти Хасмугийн эмнэх арга Ерөнхийлөгч Назарбаевын үнэлэлтийг хүлээсэн байна. Энэ мэдээ уламжлагдмагч гадаадын нэн олон хүн уйгар эмчилгээнд сонирхол төрөх болсон байна.Энэ нь уйгар анагаах ухааныг дэлхий дахинд танилцуулах сайхан боломж боллоо гэснийг Маймайти Хасму таниад Англи, Урдуу хэл сурч эхлэн эдгээр хэлээр боловсронгуй сайн ярихаар чармайн оролдож ирсэн байна.
Тэрээр хэхэдээ, Шинжянгийн уйгарын анагаах ухааныг өвлөн залгамжилж түүнийг орчин үеийн шинжлэх ухааны арга барилтай уялдуулан хөгжүүлж, уйгар анагаах уханыг дэлхий дахинд танилцуулж хүн ардад ач тус хүргэх нь миний гац зорилго мөн гэжээ.
Англи хэл ойлгон ярьж чадах болсноор Майиайти Хасму Ази, Европ, Хойт Америк тив, Африк тив зэргийн дэлхийн олон орноор айлчлан хүрч, анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний хуралд оролцож, уйгар анагаах ухааны эмчилгээний арга туршлагыг дэлхийн олон оронд танилцуулсан байна.
Өнөө Маймайти Хасму анагаах ухааны салбарт нэртэй мэрэгжилтэн болж, түүний эмчлэн эдгээсэн хүн тоогүй олон бий. Тэр уйгар анагаах ухааны мэдлэгийг нэн олон хүнд уламжлахын төлөө олон шавь дагуулан бэлтгэн хүмүүжүүлж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|