• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-15 15:31:47    
Бүгд Найрамдах Армени Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 29 мянга 800 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2005 оны 1-р сарын байдлаар 3 сая 215 мянга 700. түүний дотор Армени үнднстэн 93,3 хувийг эзэлж, мөн Орос, Курд, Украйн, Ассури, Грек зэрэг үндэстэн буй. Албаны хэл нь Армени хэл, оршин суугчид нь орос хэл мэддэг. Голцуу Христосын шашин шүтдэг.

     Нийслэл: Ереван, 2005 оны 1-р сарын байдлаар 1 сая 102 мянга 800 хүн амтай. 1-р сардаа дунджаар хасах 5 хэмтэй, 7-р сардаа дунджаар 25 хэмтэй.

     Төрийн тэргүүн: ерөнхийлөгч Роберт Седракович Кочарян, 1998 оны 4-р сарын 6-ны өдөр ерөнхйилөгчөөр сонгогдож, 4-р сарын 9-ний өдөр тангараг өргөв. 2003 оны 3-р сарын 11-ний өдөр дахин сонгогдов. Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил.

    Чухал баяр дурасгалын өдөр: үндэстэн усдсан өдөр (1915 онд Осман хаант улс Армени үндэстэнийг усдгаах бодлого хэрэгжүүлсэн байна)-- 4-р сарын 24-ний өдөр. Нэгдүгээр бүгд найрамдах улсын улс тунхаглсан өдөр (1919 онд байгуулагдсан нэгдүгээр бүгд найрамдах улс)-- 5-р сарын 28-ны өдөр. Үндэсэн хуулийн өдөр – 7-р сарын 5-ны өдөр. Бүгд Найрамдах Армени Улсын тусгар тогтнолын өдөр (1991 оны 9-р сарын 21-ний өдөр Армени бүх нийтийн санал асуулга хийж, бие дааснаа албан ёсоор тунхаглав)-- 9-р сарын 21-ний өдөр. 1988 оны их газар хөдлөлтөд нас барсан хүмүүсийг тэмдэглэх өдөр – 12-р сарын 7-ны өдөр.

    Ерөнхий байдал: далайд гарцгүй орон, өвөр Кавказын өмнөд хэсэгт байдаг. Нутгийн 90 гаруй хувь нь далайн түвшнээс 1000 гаруй метр өндөрт байдаг. Барууншаа Турк, өмнөш Иран, хойш Гүрж, зүүнш Азербайжантай тус тус хил нийлэж байна. Завсарын халуун бүсийн өндөр уулны цаг агаартай, 1-р сард дунджаар хасах 2 хэмээс 12 хэм, 7-р сард дунджаар 24 – 26 хэм.

    Манай тооллоос өмнөх 9 – 6 зуунд өнөөгийн Арменийн нутаг дээр боолын байгуулалт улс байгуулагдав. Манай тооллоос өмнөх 6-р зуунаас манай тоололын 3-р зуунд Их Армени улс байгуулагдав. Дараа нь хоёр удаа Турк болон Иранд хэсэглэгдэн эзлэгдэв. 1804 – 1828 онд Орос Ираны хоёр удаагийн дайнд Иран ялагдаж, уул нь Иранд эзлэгдээд байсан зүүн Армени нь орост нэгтгэгдэв. 1918 оны 5-р сарын 28-ны өдөр Арменийн нэгдүгээр бүгд найрамдах улс байгуулагдав. 1920 оны 1-р сарын 29-ний өдөр Зөвлөлийн Засагт Бүгд Найрамдах Социалист Армени Улс байгуулагдав. 1922 оны 3-р сард Зөвлөлийн Засагт Холбооны Бүгд Найрамдах Социалист Өвөр Кавказ Улст нэгдэж, мөн оны 12-р сарын 30-ны өдөр тус холбооны гишүүн орны хувиар ЗХУ-т нэгдэв. 1936 оны 12-р сарын 5-ны өдөр, Зөвлөлийн Засагт Бүгд Найрамдах Социалист Армени Улс нь ЗХУ-т шууд хариалагдаж, түүний бүгд найрамдах улсын нэг нь болов. 1990 оны 8-р сарын 23-ны өдөр Арменийн дээд зөвлөл тусгар тогтнолын тунхаг баталж, улсын нэрээ " Бүгд Найрамдах Армени Улс" гэж өөрчлөв. 1991 оны 9-р сарын 21-ний өдөр Армени бүх нийтийн санал асуулга хийж, бие дааснаа албан ёсоор мэдэгдсэн байна. \М.Цэцэн бэлтгэв\