• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-15 18:58:12    
"Уянгын тойрог" төрөв

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байна уу, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакциас бямба гараг болгонд бэлтгэн явуулдаг "Уянгын тойрог" нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. За ингээд манай нэвтрүүлгийн энэ дугаарт Өвөр монголын алдарт уртын дуучин, төрийн 1-р дэсийн жүжигчин Загдсүрэн гуай ярилцлага өгсөнийг сонсоё.

     Загдсүрэн нь улсын нэгдүүгээр дэсийн жүжигчин, 1954 онд Өвөр Монголын Шилингол аймагд төрсөн юм. 1974 оны 3-р сард Сөнөд зүүн хушууны улаамөчирт элсэн орж өөрийн урлагийн замаа эхэлсэн байна. 1976 оноос мэрэгжилийн дуучин болж, Өвөр Монголын урлагийн дээд сургуулийн алдарт уртын дуучин Зуунаст багшид шавь орсон байна. 1982 онд Өвөр Монголын радио телевизийн уран сайхны чуулгад дуучнаар ажилласан байна. 30 гаруй жилийн турш, уйгагуй шаргуу ажиллаж Өвөр Монголын Өөртөө Засах Раионд уртын дууны ван хэмээгдсэн Лхажаваас дараах уртын дууны уламжилалт дуулах аргыг суралцсандуучины нэг болсон байна.

     Загдсүрэнгийн дууны өнгө нь яг лимбийн эгшиг шиг тод сайхан байдаг. Тэрээр монгол уртын дууг дэлхийн олон ороны урлагийн тавцанд эгшиглүүлж, тэдгээр орны ард түмний халуун хүрээлэл, сайшаал магтаалыг хүртсэн бөгөөд хүмүүс түүнийг уртын дууны "Паворати" хэмээн хүндэтгэн нэрлэдэг юм. Загдсүрэн өөрийн төрөлх сайхан хоолойн өнгө болон дуулах мэрэгжилийг уялдуулан "Жороогийн Жороо", "Сэрүүн хангай" зэрэг дуунуудыг малчин түмнийхээ сэтгэл зүрхэнд хадагшуулсан юм.

     Загдсүрэн Өвөр Монгол болон Хятадын үндэстний урлагийн чуулгыг төлөөлөн Япон, Монгол, Филиплин зэрэг улс оронд олон удаа айлчилан тоглосон юм. Тэрээр бас маш олон шагнал хүртсэн юм. Жишээлбэл 1982 онд болсон Хятадын Хуабэй раионы анхдугаар удаагийн үндэстний цөөнхийн дуулах мэрэгжилийн тэмцээнд шилдэг шагнал хүртсэн юм. 1992 онд болсон Өвөр Монголын Өөртөө Засах раионы Монгол уртын дууны тэмцээнд 2-р шагнал гардсан юм. Одоо ингээд хамтаар түүний дуулсан сайхан дууг сонсоё.