ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 6-р бага хурал 15-ны өдөр Шанхай хотноо боллоо. Гишүүн орнуудын тэргүүн нар болон төлөөлгч нар тус байгууллага байгуулагдсаны таван жилийн турших хөгжлийн амжилт болон туршилгыг нэгтгэн дүгнэж, дараачийн хөгжлийн чиглэлийг судалсан бөгөөд хамтын ажиллагааны бодитой төлөвлөгөө, арга хэмжээнүүд тогтоосон байна.
Дээд хэмжээний уулзалт нь мөн өдрийн үдээс өмнө Шанхайн Олон улсын хурлын төвд эхэлсэн байна. Тус байгууллагын гишүүн орон Хятад, Казакстан, Киргиз, Орос, Тажикстан, Узбекстаны төрийн тэргүүн нар, ажиглагч орон Монгол, Иран, Пакистан, Энэтхэгийн төрийн тэргүүн юм уу төлөөлгч, мөн дарга орны зочин Афганистаны Ерөнхийлөгч, олон улсын байгууллагын төлөөлөгч нар уулзалтад оролцов.
Хятад улсын дарга Хү Жиньтао өргөн хүрээний хэлэлцээг даргалсан бөгөөд үг хэлж, ШХАБ байгуулагдсаны таван жил туршийн амжилтыг өндрөөр үнэлсэн бөгөөд тус байгууллагын амжилтад хүрсэн туршилгыг хураангуйлан дүгнэвэл, харилцан итгэх, харилцан ашигтай байх, эрх тэгш, зөвшилцөх явдлыг эрс хэлбэрэлтгүй санаачилан хэрэгжүүлж, олон төрлийн соёл иргэншлийг хүндэтгэж, хамтаар хөгжхөөр чармайх "Шанхайн үзэл санаа" даруй мөн гэж тэмдэглсэн байна. тус бүс нутгаа ямагт энх тайван, хамтаар хөгжин цэцэглсэн эвсэг зохицонгуй бүс нутаг болгохын төлөө тэрээр дөрвөн зүйлт санал дэвшүүлсэн байна.
Нэгд, стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, сайн хөршийн найрсаг харилцаагаа бэхжүүлэх хэрэгтэй. Харилцан итгэлцэх болон эв санаа нэгтэй хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэхийн төлөө ШХАБ-ын урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны конвенц байгуулахыг би санал болгож байна. Хоёрт, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүх талын хөгжлийг дайчилах хэрэгтэй гэжээ. Дарга Хү Жиньтао хэлсэн үгэндээ тэмдэглэхдээ, Хятад Улс энх тайван хөгжлийн замаар замнахаа баримталж, Хятад Улсын хөгжил нь юуны өмнө хөрш орнуудад асар их аз тохиол олгох болно гэжээ.
Оросын ерөнхийлөгч Путин хэлсэн үгэндээ цохон тэмдэглэхдээ, ШХАБ-ын гишүүн орнуудын хооронд эрх тэгш стратегийн түншлэлийн харилцаа бий болсон байна. Энэ харилцаа нь хамтын үнэ цэнийн үзэлтийн суурин дээр тулгуурлагдсан юм гэжээ.
Тэр хэлэхдээ, Энэ байгууллага нь нэгэнтээ маш боловсронгуй олон улсын байгууллага болсон байна. Энэ нь тус бүс нутгийн энх тайваныг хамгаалах, аюулгүй байдал болон хөгжлийн тал бүрт тулгарсан асуудлуудыг бие даан эзэн мэдэж, зохицуулж чадах юм гэж би үзэж байна. Эрх тэгш стратегийн түншлэлийн харилцаа тогтоох бол ШХАБ-ын хөгжлийн явц дахь хамгийн чухал туршлага мөн. Миний үзэхээр олон талын хэлэлцээрт гарын үсэг зурах арга барилаар энэ харилцааг бэхжүүлж болох юм. Энэхүү харилцааны бий болсон нь шинэ заналхийлалыг бид хамтаар эсэргүүцэх мехнизмийн дагуу ШХАБ-ын хөгжлийн орон зайг цаашид өргөтгөх юм гэдэгт би итгэж байна гэжээ.
Энэ удаагийн чуулганаар гишүүн оруудын тэргүүн нар "ШХАБ-ын 5 жилийн ойн тунхаг"-т гарын үсэг зурж баталсан байна. Тунхагт тэмдэглэхдээ, Шанхайн үзэл санаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн шинэ маягийн үл эсэргүүцэлдэх олон улсын харилцааны арга маягийг хайж олоход маш чухал ач холбогдолтой юм. Энэхүү арга маяг нь хүйтэн дайны сэтгэхүй, үзэл ухамсарын зөрүүгээс давахыг шаардаж байгаа юм гэжээ. \Буян, Гантөмөр орчуулж Номин хянав\
|