• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-15 16:00:41    
ХОУР-гийн сурвалжлагч Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг сурвалжлав
 

Хятадын Олон Улсын Радио


Монгол улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр 2006 оны 6-р сарын 14-ний өдөр Шанхайд ХОУР-гийн сурвалжлагч О.Дарамбазарт ярилцага өгч байгаа нь

    Сурвалжлагч: Юуны өмнө, цаг зав гаргаж манай радиод тусгай ярилцлага өгч байгаа эрхэм Ерөнхийлөгч танд талархал илэрхийлье!Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гүйцэтгэж байгаа үүрэг, одоо болж байгаа дээд хэмжээний уулзалтын талаар Ерөнхийлөгч та ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?

    Н.Энхбаяр: Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага байгуулагдаад 5 жил болж байна. Хувь хүний хувьд энэ нь олон жил байж болох боловч, том гүрний хувьд харин богинохон хугацаа байгаа юм. Гэхдээ энэ богинохон хугацаанд, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь олон улсын тавцан дээр олон нийтийн анхаарал сонирхолыг татсан байгууллага болж хөгжсөн байна гэж дүгнэх нь зүйтэй юм. Анх 5 гишүүнтэй байгуулагдсан энэ байгууллага маань одоо ажиглагч гишүүдийг оролцуулаад гишүүдийн тоо нь хоёр дахин нэмэгдсэн байна. Монгол улс анхных нь ажиглагч гишүүн болж, ажиглагч гишүүдийн нэг ёсны замыг засаж санаачилга гаргаж байгаадаа бид бас барятай байдаг. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага өөрийнхөө төлөвших үйл явцандаа хөгжиж байна. Бид энэ удаагийн баярын хурал нь маш ажил хэрэгч хурал болно гэдэгт найдаж байна. Энэ хурлын үеэр, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын цаашдын өсөлт хөгжилтийн асуудлыг ярилцах байх, дээр нь Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнууд, мөн ажиглагч гишүүд хоорондын хамтын ажиллагааны асуудлыг цаашид улам нарийн ярилцаж, түүнийг улам үр ашигтай, шуурхай болгон, бүрэн мэдээллийн дунд өрнүүлсэн харилцаа тогтоож, ажилдаа их түлхэц гаргана гэж найдаж байна. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь бүс нутагт ихээхэн нөлөөтэй болж төлөвших бололцоотой байгуулагын хувьд, манай бүс нутагт тулгамдаж байгаа томоохон асуудлыг шийдэхэд өөрийн хувь нэмрээ оруулж чаддаг байгууллага болох байх гэж бодож байна. Ялангуяа манай бүс нутаг бол ядуурлын асуудал нэлээн хурц тавигдаж байгаа бүс нутаг юм, тийм учраас эдийн засгийн хамтын ажиллагааны асуудалд нэлээн анхаарал тавьж ач холбогдол өгч, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж, ядуурлын асуудлыг шийдэхэд түлхэц гаргах юм бол, энэ ядуурлын асуудлыг шийдснийг дагаад, тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах зэрэг одоо тулгамдаж байгаа асуудлууд ч давхар шийдэгдэх байх гэж бид үзэж байна. Иймээс Шанхайн Хамын Ажиллагааны Байгууллагын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх ажил дээр анхаарал тавьж ажиллаасай гэж хүсч байна. Бид ч гэсэн ийм сонирхолтой, ийм байр сууриа илэрхийлж, ингэж найдаж байгаа юм.

1  2  3  4