Монгол улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр 14-ны орой Шанхайд Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч О.Дарамбазарт ярилцлага өгөхдөө, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь 5 жилийн богинохон хугацаанд олон улсын тавцанд дэлхий нийтийн анхаарал сонирхолыг татсан байгууллага болж хөгжсөн байна. Бүс нутагт ихээхэн нөлөөтэй болж төлөвших бололцоотой байгуулагын хувьд, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь уг бүс нутагт тулгамдаж байгаа томоохон асуудлыг шийдэхэд өөрийн хувь нэмрээ оруулж чаддаг байгууллага болон хөгжинө гэж үзэж байна. Монгол улс уг байгууллагын анхны ажиглагч гишүүн нь болж, ажиглагч гишүүдийн нэг ёсны замыг засаж санаачилга гаргаж байгаадаа бид баяртай байна гэж тэмдэглэжээ.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлэхдээ, Бид энэ удаагийн хурал нь ихээхэн ажилч хэрэгч хурал болно гэдэгт найдаж байна. Энэ хурлын үеэр, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын цаашидын хөгжлийн асуудлыг авч хэлэлцэж, бас Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнууд болон ажиглагч гишүүд хоорондын хамтын ажиллагааны асуудлыг цаашид улам нарийн ярилцаж, уг байгууллагыг улам үр ашигтай, шуурхай болгон, бүрэн мэдээллийн дунд өрнүүлсэн харилцаа тогтоож, ажилдаа их түлхэц гаргана гэж найдаж байна гэлээ.
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь бүс нутагт ихээхэн нөлөөтэй болж төлөвших бололцоотой байгуулагын хувьд, уг бүс нутагт тулгамдаж байгаа томоохон асуудлыг шийдэхэд өөрийн хувь нэмрээ оруулж чаддаг байгууллага болох байх гэж бодож байна. Уг бүс нутаг бол ядуурлын асуудал нэлээн хурц тавигдаж байгаа бүс нутаг юм, тийм учраас эдийн засгийн хамтын ажиллагааны асуудалд нэлээн анхаарал тавьж, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж, ядуурлын асуудлыг шийдэхэд түлхэц гаргадаг юм бол, ядуурлын асуудлыг шийдснийг дагалдан, тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах зэрэг өнөөгийн тулгамдаж байгаа асуудлууд ч давхар шийдэгдэнэ гэж бид үзэж байна гэж тэр онцолсон байна.
Монгол Хятад хоёр орон бол түүхээр заяагдсан хоёр хөрш юм. Монгол улсын хувьд БНХАУ болон ОХУ гэсэн хоёр хөрштэйгөө бүх талын найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлогыг баримталж ажиллаж байна. Үүний дотор, Монгол Хятад хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд маш түргэн хөгжиж бүх салбарыг хамарч өргөжин тэлж байна. Энэ харилцааг бид сайн хөршийн харилцан итгэсэн хамтын ажиллагааны харилцаа гэж томъёолж тодорхойлж байгаа юм. Энэ томъёололдоо таарч хоёр орны харилцааны агуулга хөгжиж байгаад бид баяртай байна гэж Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэмдэглэжээ. Хятад Монгол хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааны талаар Ерөнхийлөгч Н. Энхбаяр хэлэхдээ, Хятад улс нь Монгол улсад хамгийн их хөрөнгө оруулагч орны нэг бөгөөд Монгол Хятадын худалдаа нь Монгол улсын эдийн засагт асар их нөлөө үзүүлж байдаг. Монгол улс Хятад улсаар дамжин бусад олон орнууд руу гарц гаргаж, эдийн засгийн хамтын ажиллагаа явуулж байгаа юм. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээнд ч тэр, шууд хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ч тэр, Монгол Хятад хоёр орны хамтын ажиллагаа цаашид улам эрчимжин хөгжих бүрэн бололцоотой юм гэжээ. Тэр бас хэлэхдээ, Ноднин Хү Жиньтао даргын урилгаар Хятад улсад миний хийсэн айлчилалын үеэр, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон асуудлаар хоёр тал тохиролцож холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Хоёр орны тохиролцсон тэдгээр ажлаа хэрэгжүүлэх асуудлаар хоёр тал өнөө идэвх санаачилгатай ажиллаж байна гэлээ.
Ажиглагч гишүүний хувьд Монгол улс нь ажиглагч гишүүдийн статусыг оновчтой тогтоох, ажиглагч орнуудад шуурхай мэдээлэл авдаг бололцоог бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд ажиглагч гишүүд нь Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагын гаргах шийдвэрт ямар нэгэн байдлаар саналаа өгдөг, түүнийг харгалзаж шийдвэр гаргадаг механизм тогтоох тал дээр, гишүүн орнууд анрхаарах байх гэж найдаж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, нийгмийн хамтын ажиллагаа болон бусад төрлийн хамтын ажиллагааны салбарт ажиглагч гишүүд нь гишүүн орнуудтайгаа хамт идэвхтэй оролцох нөхцөл бололцоо улам сайн бүрдэнэ гэж үзэж байна. Монгол улс ажиглагч гишүүний статусаа хадгалж, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын үйл ажиллагаанд цаашид нэн идэвхтэй оролцоно гэжээ. \О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\
|