Хятад Улсын дарга Хү Жиньтао 15-ны өдөр Шанхайд ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 6-р бага хуралд оролцон үг хэлж, ШХАБ-ын талаархи Хятадын баримтлаж байгаа бодлого байр суурийг бүх талаар тодорхойлж, ШХАБ-ын хөгжлийг ахиулах талаар Хятад улсын холбогдох санаачилгыг дэвшүүлсэн байна.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын өргөн хүрээний хэлэлцээнд Хү Жиньтао хэлэхдээ, ШХАБ-ын амжилтад хүрсэн туршлагыг дүгнэвэл, харилцан итгэх, харилцан ашигтай байх, эрх тэгш, зөвшилцөх зэргийг хэлбэрэлтгүй санаачилан хэрэгжүүлж, олон төрлийн соёл иргэншлийг хүндэтгэж, хамтаар хөгжихээр чармайх "Шанхайн үзэл санаа" болно гэжээ.
Тус бүс нутгаа бат бэх энх тайвантай, хамтаар цэцэглэн хөгжисөн, эесэг зохицонгуй бүс болгон байгуулахын төлөө тус бүс нутгийн олон орнууд стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, сайн хөршийн найрсаг харилцаагаа бэхжүүлж, ШХАБ-ын урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны конвенц байгуулахыг дарга Хү Жиньтао санал болгосон байна. Ч.Гантөмөр орчуулж, Цэцэн хянав\
|