Өнөө жилийн 4 улирал, хавар зун намар өвөл гэсэнгүй Бээжингийн гудамжаар явахад өвөрмөц онцлогтой өмсч зассан сайхан хүмүүс явж байх нь энд дэндгүй харагддаг. Хэрэг дээрээ хувцас хунар нь нийслэлчуудын амьдрал дах хамгийн чухал хэрэглээ болсон юм. Сүүлийн үеийн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2005 онд хувцасны төрөл нь дэлгүүрийн нийт борлуулагын 57 хувь гаруйг эзэлсэн байна.
Хятад улс байгуулагдсанаас хойших хүмүүсийн хувцас заслын байдлыг үзвэл шат бүрд өөрийнхөө гэсэн тод онцлог ажиглагдна. Өнгөрсөн зууны жараад онд "цэргийн ногоон" өнгө нь моод байсан бол далаад онд хүрээд тарпез өмд нь хамгийн төлөөлөх чанартай болжээ. Наяад оны өөрчлөлт нээлттэй бодлого анх хэрэгжүүлж байсан үед өргөн мөртөй, том захтай хувцсан загвар маш дэлгэрч байсан юм.
90-ээд оноос хойш хүрээд, хувцас хунар нь олон төрлийн хандаш гарч, адил бус материал, адил бус өнгө будаг, адил бус загвар гэд л тасралтгүй өөрчлөгдөж, хүмүүс улмаар өөрийнхөө байдалд зохицуулж, аль таалагдсанаа өмсөх болжээ. Өнөө гэхэд, хувцас засал нь нэгэн төрлийн урлаг болж, хүмүүсийн өөр биеэ илэрхийлэх арга барил болжээ.
1 2 3
|