ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 6-р бага хурал 15-ны өдөр Хятадын Шанхайд амжилттай боллоо. Энэ удаагийн хурлын гол амжилт юу болох, энэ хурал нь ШХАБ-ын хойшдын хөгжилд ямар үүрэг гүйцэтгэх вэ? гэдэг нь олонх хүмүүсийн анхаарлыг татаж байна. Энэ талаар Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн ШХАБ-ын судлах төвийн Ерөнхий нарийн бичигийн дарга ноён Сүнь Жуанзи манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгсөн байна.
Сүнь Жуанзи хэлэхдээ, ШХАБ-ын энэ удаагийн дээд хэмжээний хурал нь уг байгууллагын хөгжилийн түүхэнд онцгой ач холбогдолтой хэмээн би үзэж байна гэжээ. тэрээр ярихдаа,
"Энэ удаагийн дээд хэмжээний хурал хуралдасанаар ШХАБ нь хөгжлийн шинэ үе шатанд орсон байна. Энэ удаагийн дээд хэмжээний хурлын амжилт нь доорхи хэдэн талаар харагдаж байна. Нэгд, энэ удаагийн хурлаар нийт 10 чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр баримт бичигт улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, соёл иргэншил зэрэг олон салбарыг хамарсан байна. Энэ нь ШХАБ адил бус хамтын ажиллагааны салбарт маш амжилттай байгааг харуулж байна. хоёрт, энэ удаагийн дээд хэмжээний хуралд оролцсон олон орны төрийн тэргүүн нарын хэлсэн үгээс үзэхэд, тэд энэ удаагийн дээд хэмжээний хурал төдийгүй ШХАБ-ын хөгжлийн бүх явцыг тун өндөр үнэлсэн бөгөөд хойшдын хамтын ажиллагааны талаар ч бодитой санал дэвшүүлсэн байна. Эдгээр санал санаачлага нь ШХАБ-ын хойшдын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болно. Энэ удаагийн хурлын чухал болохын бас нэг тал нь түүний олон улсын нөлөө тусгал болно" гэжээ.
Энэ удаагийн дээд хэмжээний хурал дээр Хятад Улсын дарга Хү Жиньтао үг хэлэх үе ШХАБ-ын хөгжлийг ахиулах талаар 4 зүйлт санал дэвшүүлсэн байна. Үүнд стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, сайн хөршийн харилцаагаа бэхжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүх талаар өргөтгөх зэрэг багтаж байна. Эдгээр санал санаачлага нь ШХАБ-ын нэн эрүүл, бодитой, эрч хүчтэй хөгжихийг ахиулахад ашигтай юм гэж Сүнь Жуанзи үзсэн байна.
Энэ удаагийн дээд хэмжээний хурлын хамгийн томоохон амжилт нь 14-ны өдөр ШХАБ-ын аж ахуйн эздийн комисс байгуулагдсан явдал болно. Дарга Хү Жиньтао аж ахуйн эздийн комиссын төлөөлөгчидтэй уулзах үе хэлэхдээ, энэ комисс байгуулагдсан нь гишүүн орнуудын аж ахуйн нэгжүүдтэй хэлхээ холбоогоо эрчимжүүлэх, солилцоо хамтын ажиллагаа өрнүүлэх аятай сайхан боломж олгосон байна гэжээ. Үүнийг ноён Сүнь Жуанзи ч дэмжин сайшааж байгаагаа илэрхийлсэн байна.
ШХАБ-ын ирээдүйн хөгжлийн талаар ноён Сүнь Жуанзи маш итгэлтэй байлаа. Тэрээр ярихдаа, "Эн тэргүүнд ШХАБ-ын өнөөгийн хөгжил нь гэнэтийн биш, харин түүхийн хөгжлийн дагуу байж, гишүүн орнуудын язгуур ашиг сонирхолд нийцэж байна. Хоёрт, хамтын ажиллагааны байгууллага нь алхам алхамаар гүнзгийрэн хөгжиж, эдийн засаг худалдааны олон талт хамтын ажиллагаа зэрэг олон талыг багтаасан бүс нутгийн тогтовортой байдлыг зохицуулахад 6 орон цөмөөрөө зохих амжилтад хүрсэн байна. Хамтын ажиллагааны маш их нөөц хүчтэй учираас ШХАБ нь хөгжлийн асар их ирээдүйтэй юм" гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав\
|