• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-19 14:57:04    
Хөдөө тосгоны хамгийн олон лангуйтай бэлэн хувцасны бөөний зах

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын хөдөө тосгоны хамгийн олон лангуйтай бэлэн хувцасны бөөний зах бол Ляонин мужийн Хайчэн хотын Ши Люжэнь суурины Ши Лю бэлэн хувцасны бөөний зах юм. Энэ захад 5400 гаруй лангуйтай, давуу бөс, том хүний хувцас, хүүхэдийн хувцас, нэхмэл бараа, өргөн хэрэглээний бараа зэрэг 12 хэсэгтэй байдаг.

     Хятадын хэмжээний 100 гаруй хувцасны аж ахуйн нэгж энд борлуулах цэг гаргаж, 600 гаруй наймаачин Хятадын хэмжээний холбогдох аж ахуйэ нэгжтэй бараа хангах тогтмол гэрээ байгуулсан байна. Энэ захад өдөрт бараг 20 мянган хүн үйлчлүүлж, өдрийн наймаа тохиролцох хэмжээ нь хоёрсая гаруй юаньд хүрч байжээ.

    Наймаа тохиролцох хэмжээгээр хамгийн өндөр бэлэн хувцасны бөөний зах: Хятадын наймаа тохиролцох хэмжээгээр хамгийн өндөр бэлэн хувцасны бөөний зах бол Шаньдүн мужийн Жимө хотын бэлэн хувцасны бөөний зах юм. Энэ зах нь 120 мянган ам метр талбайтай бөгөөд хоёр гурван давхартай гоё байшин 200 гаруй байж, буудал, гунз рестран, дэлгүүр худалдаа, банк зэрэг байдаг. Хятадын 21 муж хот өөртөө засах районы наймаачид энд ирдэг бөгөөд өдөрт хүний тоо нь 30 – 40 мянгад хүрч, 1989 онд өдрийн наймаа тохиролцох хэмжээ нь таван сая гаруй юаньд хүрч байжээ.

    Борлуулалтын хэмжээ нь хамгийн өндөр цувималын зах: Хятадын борлуулалтын хэмжээ нь хамгийн өндөр цувималын зах бол улсаас батлан зөвшөөрч байгуулсан цувималын анханы захын нэг болох Шэньяангийн цувималын зах болно. 1989 онд тус захаар дамжиж борлуулагдаж байсан цувимал нь хоёр сая 250 мянган тоннд хүрч байжээ.

    Борлуулалтын хэмжээ нь хамгийн өндөр модон материалын зах: Хятадын борлуулалтын хэмжээ нь хамгийн өндөр модон материалын зах бол Аньхүй мужийн Ү-вэй шяний Лю Дүгийн модон материалын зах юм. 1990 оны байдлаар энэ захад өдөрт 250 шо метр модон материал зарж, мөнгөний хэмжээ нь 200 гаруя манган юаньд хүрч байжээ.

    Улсын зэргэлэлийн мах махан бүтээгдхүүний ахнаны тусгай бөөний зах: Улсын зэргэлэлийн мах махан бүтээгдхүүний ахнаны тусгай бөөний зах бол Худалдааны яам болон Сьчуань мужийн ардын засгийн газрын 1991 оны 10-р сарын 25-ны өдөр Чэндүд байгуулсан Чэндүгийн мах махан бүтээгдхүүний төв бөөний зах болно.

    Хүний үсний цорын ганц зах: Хятадын хүний үсний цорын ганц зах бол 1984 оны 7-р сард Шаньдүн мужийн Жуаньчэн шяний Фү Чүньшянд байгуулагдсан хүний үсний зах болно. Энэ зах байгуулагдсан хоёр жилийн дотор нийт 960 мянган кг хүний үс худалдан авч, боловсруулсоны дараа Япон, Америк, Сингапур зэрэг оронд борлуулж, 300 гаруй манган ам.долларын гадаад валют олсон байна. Хүний үсээр голцуу хиймэл үс болон гар урлалын бүтээгдхүүн хийдэг юм байна. \Цэцэн бэлтгэв\