Та бүхэндээ таалагдасан, сонирхолтой агуулгуудыг системтэй хүргэхээр чармайдаг "Үзэсгэлэнт сайхан миний нутаг" нэвтрүүлэг тань Лхваг гариг болгон явагдагийг та бүхэн маань санаж байна уу. Та бүхэн манай сүлжээнээс тус нэвтрүүлэгийг сонсох бүрэн боломжтой юм.
Өнгөрсөний "Үзэсгэлэнт сайхан миний нутаг" нэвтрүүлгүүдээр Хятад дах том том, нэртэй нэртэй монгол эрдэмтэдийг танилцуулж, мөн Хятад дах монгол судлал, монгол хэл соёлын маань хөгжил хувирал, одоогийн байдал гэх мэтийн агуулгуудыг хамарсан байдаг. Харин одоо та бүхэндээ, Хятадад хэчнээн монгол хүн байдаг, эдгээр монголчууд Хятадын аль аль нутгаар оршин амьдардаг, мөн та нарын сайн мэддэг Хятад Монголын хилийн хот-Эрээн, тэгэвэл Сайхантал гэх мэтийн газрууд, бас Чингис Хааны тэнгэрт халисан газар чухам хаа байдаг бэ ? тэгэвэл дуунд гардаг Авагын Цагаан уул ямар шуу нутаг байдаг гэх зэргээр үүх түүх, соёлын хөрс зузаан газар орныг нэлээд системтэй танилцуулахаар шийдсэн байгаа юм.
Ерөнь Хятадын Өвөр монголын өөртөө засах районоос гадна бас Шинжян, Хөхнуур, Гань Сү, Хармөрөн, Гирэн, Лю Нин, Юн Нань зэрэг бүх Хятадын найман муж районы монгол өөртөө засах зөү, сяньд адил бус тооны монголчууд оршин амьдрадаг. Үлдсэн хэсэг монголчууд нь Хятадын Нин Шя, Хэбэй, Сы Чуан, Хэ Нань, Бээжин зэрэг муж хот, районоор тархаж байдаг.
Үүнд Хятадын умарт хэсэгт өмөр монголчууд байж, голцуу Монгол Улсын өмнө биетэй хил залгаж байдаг. Хятадын баруун хойно хэсгээр Шинжянгийн монголчууд байж, Алтай уулаар Монгол Улстай залгалдаж байдаг. Хятадын зүүн хойд биеэр Хармөрөн, Гирэн мужын монголчууд байж, Хятадын хамгийн өмнө биеэр Юн Наний цөөхөн монголчууд оршин амьдрадаг юм.
Хятад дах бүх монгол үндэстний хүн ам нийт 5 сая 813 мянга 947 байж, эдгээр монголчууд Алтай язгуур хэлэнд багтах монгол хэлээрээ яриж, үүнд өвөр монгол, ойрд, барга буриад гэсэн гурван том аялгуутай. Ганц Шинжян монголчууд 17-р зууны дунджаар Заяа Бандида Намхайзамсын ойрд аялгууны онцлогт нийцүүлэн өөрчилж зохиосон "Тод үсэг"-ийг хэрэглэж байгаагаас гадна бусад нь цөм уйгаржин монгол үсэг даруй хуучин монгол үсгээ хэрэглэж байдаг. Эдгээр газар орнуудаас Хятадын Нин Шя, Хэбэй, Хэ Нань, Сы Чуан, Бээжин зэрэг муж, хот, районд монгол хүн хамгийн цөөн байдаг.
Бүх Хятадад тархан сууршиж байгаа монголчуудын хүн амын байдлыг танилцуулахад, Өвөр монголд бараг 7 сая 200 мянга, дараалбал, Лю Нинд 670 мянга, Шинжянд 170 мянга, Хармөрөнд 96 мянга, Хөхнуурт 85 мянга 100, Гань Сүд 10 мянга, Юан Наньд 10 мянга 400 монголчууд байдаг.
Хүмүүс ердөө Өвөр монголын монголчуудыг өвөр монголчууд гэж, Хөхнуур болон Гань сүгийн Сүбэйд байгаа монголчуудыг дээд монгол гэж Шинжянд байгаа монголчуудыг баруун монгол гэж Гирэн мужид байгаа монголчуудыг горлос монгол гэдэг байна.
Хятадад байгаа үндэс угсаа нэгтэй монголчууд маань Хятадын 56 үндэстний цөөнхөөр бүрдсэн алаг цэцгүүдийн нэг багц нь болж, өөрийн өнгө аясаараа соёлын том орноо чимж, Хятадын хөгжил цэцэглэлд хүчин зүтгэлээ хандивласаар ирсэн юм. Бөмбөрцөгийн өнгө галбирыг бүрдүүлсэн, бүх үндэстнүүд маань солонгорон хөгжих болтугай.
|