• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-19 15:04:09    
Улаан лооль эрүүл мэндийн хань

Хятадын Олон Улсын Радио

    Улаан лооль нь хүнсний ногоо болох төдийгүй мөн сайхан жимс юм. Сэрүүн чанартай, исгэлэн амттай, хор тайлж, ходоод гэдэсний шингээлтэд тусалдаг, бас цангаа тайлж, хүний биед дутагдсан амин дэм С-ийг нөхвөрлөж байдаг. Түүнийг болгоод идэж ч болно, түүхийгээр нь идсэнч болдог хүний биеийн эрүүл мэндэд дутагдаж болошгүй эрхэм ногоо юм.

    Ходоод гэдэсний шингээлтэд туслах ба хорыг тайлж халууныг хөөх

    Улаан лоолинд алимийн хүчил, нимбэгийн хүчил зэрэг органик хүчилүүд агуулагдаж байдаг болохоор хуурч хайрсанаас болоод амин дэм С алдагдхаас сэргийлж, ходоодны шүүрэлд тус дөхөм үзүүлдэг, бас ходоодны хүчлийг өтгөрүүлж, ходоод гэдэсний чадавхийг зохицуулдаг, иймээс шингээлт муудсан хүмүүсийн ходоодны хүчлийг нэмэгдүүлж, эрүүл мэндэд тус болдог байна. Хятадын уламжлалт эм эмнэлэгт үзэж байгаагаар, улаан лооль нь ходоодны шингээлт муудах, хоолны хордлого авах, халуурах, гашуун шүлс гарах, хий хөдлөх зэрэгт тун сайн эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна. Халуун зуны цагт улаан лоолиор зууш хийж идэх юм уу улаан лоолийн шөл хийж уувал, халууныг хөөж, хоолны дуршлаа нэмэгдүүлж болох юм.

     Даралт бууруулж зүрхний өвчинөөс сэргийлэх

     Улаан лоольнд агуулагдаж байгаа улаан эд болон жимсийн хүчил нь хүмүүсийн цусны даралтыг бууруулах, артер судас хатуурах болон зүрхний өвчин хөдлөх аюулаас сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Судалгааны дүнгээс үзвэл, улаан лоолинд хужирлаг эрдэс элбэг агуулагдаж байдаг, өдөр бүр 200 грамм улаан лооль идэж байвал цусны давслаг зүйлийг гадагшлуулах, даралтыг бууруулах, хаванг хариулах үйлдэлтэй, цусны даралт өндөр болсон, бөөрний өвчинтэй хүнийг эмчилхэд нэн сайн туслах үүрэг гүйцэтгэдэг байна.

     Нүдний шар толов өвчинөөс сэргийлэх хараа сайжруулах

     Настайчуудын нүдэнд шар толбо гарах өвчин бол барагтайд эмчилгээ авдаггүй архаг өвчин юм. Үүнээс болоод нүдний хараа муудах юм уу цаашилбал хараагүй болох аюултай юм. Улаан лоолийн улаан эд нь шар толовын харааг муудуулхийг хориглож чаддаг байна. Үүний зэрэгцээ улаан лооль нь шөнийн харалгаан болон нүд цийх өвчинд ч эмчилгээний зохих үүрэг гүйцэтгэж чаддаг байна.

     Орой өтөлж урт наслахад ашигтай

     Улаан лоолийг "Урт наслуулах увдистай ногоо" ч гэж хүмүүс нэрлэж байгаа юм. Улаан лооль бол исэлдхийг эсэргүүцхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг жимс юм, түүний исэлдэхийг эсэргүүцэх чадавх нь шар луувангийн эдээс 2 дахин байна, жич өөхний хүрэн эд тунахыг бууруулж, арьсны эсийн хэвийн солилцоонд тус дөхөм үзүүлдэг, булчингийн чадавхыг сайжруулж, орой өтөлж урт наслахад ашигтай байдаг ажээ. Улаан лоолинд агуулагдаж байгаа өтөлхийг эсэргүүцдэг эд нь хүний биед орсон хорыг тайлж, таван цул зургаан савны хэвийн чадавх туслан эсүүдийн чадавх алдагдхаас сэргийлдэг байна. Иймээс хүмүүс: "Улаан лооль байнга идэх нь биеийн эрүүл мэндэд ашигтай, ужиг өвчнөөс сэргийлэн өтлөх тусмаа залуу төрх нь буурдаггүй" гэж хуучилдаг ажээ.\Л.Буянтогтох орчуудав\