Энэ жлилийн Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр-Майн нэгн нь Хятадын дорнод нутгийн Зэ Жян мужийн Хан Жөүгийн хар төмөрлөгийн корпораци компанийн ажилчин Жү Жишэнд авч хэлбэл насан турш мартагдашгүй өдөр болж хоногшжээ. Учир нь энэ өдөр тэрээр Бүх Хятадын "Майн нэг"-ний хөдөлмөрийн одон хүртсэн байна. Хөдөлмөрийн одон нь Хятадын хөдөлмөрчдийн хамгийн дээд яруу алдар юм.
Энэ жил 37-тай Жү Жишэн бол 50 гаруй жилийн түүхтэй Хятадын хагийн хүчирхэг 500 аж ахуйн нэгжийн дунд 94-р байрт жагсаагдаж байгаа Хан Жөүгийн хар төмөрлөгийн корпораци компанийн ган хайлуулагч ажилчин юм.
Арав гаруй жилийн өмнө Хан Жөүгийн хар төмөрлөгийн аж үйлдвэр ажилчин элсэх үед өндөр зэргийн дунд сургуулиа төгсээд нутагтаа тариан ажил хийж байсан тэрээр энэ чимээг дуулаад тэр доор нь бүртгүүлсэн байна. Шалгалтаар дамжин тэр сонгогдон орж ган хайлуулах цехийн ажилчин болсон байна.
Ган хайлуулах нь ямар гэдгийг мэдэхгүй байсан Жү Жишэн анх удаа ган хайлуулах цехэд ирж шатам халуун зуухнаас гангийн оч бадрахыг хараад айдас хүрч байж билээ.
Тэрээр хэлэхдээ, тухайн үед аврага том дүрэлзсэн халуун зуухны дэргэт ирээд айдас хүрч байсан, ийм их халуун, ийм аврага том ган хайлуулах зуухыг ерөөс хараагүй юм гэжээ.
Гал хайлуулах ажил нь маш хадуужилтай маш бохир ажил юм. хот сууринд төрж өсөөд хал үзэж халуун чулуу долоосонгүй хүн бол энэ ажлын байр дээр удаан тэсч чадахгүй юм. Гэтэл хөдөө тосгонд төрж өсөн амьдралын хатууг мэддэг Жү Жишэн энэ бүхнийг даван дуулж ган хайлуулагчийн туслах ажилчнаас эхлэн олон дамжлагын ажилд бүр цагаарж, үүний дүнд ган хайлуулагч дадамгай мэрэгжлийн ажилчин болсон байна.
Ган хайлуулагч ажилчны хувьд юуны өмнө ган хайлан оч бадрах онцлогыг эзэмшсэн байх хэрэгтэй юм. Энэ мэрэгжлийг эзэмшихийн төлөө тэр хэчнээн хатуужил үзснийг бүү мэд. Цельсийн 1700 гаруй градусын халуун зуухны дэргэт хэн ч гэсэн хэдэн минут болбол хөлсөнд дэвтнэ, ган хайлуулах бүх явцыг ойлгохын төлөө Жү Жишэн аврага том халуун зуухны өмнө хэдэн цагаар ажиллаж, зуух бүхний гарч байгаа өөрчлөлт хувьралтыг анхааран ажиглаж байдаг. Хагас жилийн дараа тэрээр галын очийг ажиглах энэ чухал мэрэгжлийг нилээд сайн эзэмшсэн байна.
Гэтэл Жү Жишэн энэ амжилтандаа сэтгэл ханаж суугаагүй, ажилчин хүн биеийн хүч, практикийн туршлага байгаад болох биш, нэн чухал нь өндөр соёл боловсролтой байх ёстой гэж үздэг.
Тэрээр хэлэхдээ, ажилчны хөдөлмөрийн эрч тариачнаас их, ажилчин болоход заавал зохих хэмжээний соёлын түвшин, мэрэгжлийн чадвах, бас удирдах чадварыг бүрэлдүүлэх хэрэгтэй, энэ бол ажилчин болохын наад захын нөхцөл мөн гэжээ.
Ган хайлуулах нарийн техникийг нэн сайн эзэмшин, онолын мэдлэгийн дутуу зүйлээ нөхөхийн төлөө Жү Жишэн ган хайлуулах тухай мэрэгжлийн номыг өдөр бүр зав зайгаараа уншиж суралцдаг. Ган хайлуулах явцад удаа бүрийн зуухнаас гарсан гангийн чанар адилгүй, зарим зуухнаас гарсан ган нь цав гарах зэрэг согогтой болдог. Үүний шалтгааныг олохын төлөө тэр удаа бүрийн үйлдвэрлэж гаргасан тоо баримтыг тэмдэглэн авч харьцуулан үзэж ойлгохгүй зүйлээ ахмад туршлагтай хүмүүсээс асууж сурдаг.
Жү Жишэнгийн уйгаагүй чармайн судалсны дүнд хайлуулсан гангийн цав багассан төдийгүй зуухнаас урсан гарах явц дахь зарим техникийн асуудлыг ч зохицуулсан байна. Өнөө Хан Жөүгийн хар төмөрлөгийн аж үйлдвэр Жү Жишэнгийн үүдэн бүтээсэн олон тэргүүний техник ажиллагааг үйлдвэрлэлд нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Зарим шинэ үүдэлтийг шууд Жү Жишэнгийн нэрээр нэрийдсэн ч бий. Эдгээр техник ажиллагаа нь гангийн чанарыг ихээр сайжруулж, зуухнаас гаргах цагийг богинсгосон байна. Түүний үүдсэн нэг төрлийн техникийг бүх цехэд нэвтрүүлэн хэрэгжүүлээд сард дундажаар гангийн гаргалтыг 2000 тонноор нэмэгдүүлж, өртгийг 800 мянган юань орчимоор хэмнэж аж ахуйн нэгжийн эдийн засгийн үр ашгийг ихээр дээшлүүлсэн байна.
Ган хайлуулах өндөр мэрэгжил удирдан эрхлэх гармагай чадвартай болохоор Жү Жишэн олон зүйлийн яруу алдар хүртэж тэргүүний сайчуулаар олон удаа сонгогдож ирсэн юм. 2003 онд тэр Хан Жүөгийн хот орж ажил хийсэн арван шилдэг залуугийн нэгээр сонгогдсон байна. Энэ жилийн "майн нэг"-ний өдөр тэр нийслэл Бээжинд ирж Хятадын хөдөлмөрчдийн хамгийн дээд яруу алдар—хөдөлмөрийн одон гардсан байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|