
Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Жябао 18-ны өдөр Египетэд хийсэн айлчлалаа өндөрлөх үеэр Кайрт хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятад Африкийн харилцаа тэрчлэн Хятад Африкийн хамтын ажиллагааны асуудлыг бүх талаар дүгнэж ярьсан байна.
Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ: Хятад Африк хоорондын хамтын ажиллагаа хагас зууны түүхтэй боллоо. Энэ хагас зууны турш, Хятад улс өөрөө ихээхэн хүндрэл бэрхшээлтэй байсан үед ч гэсэн Африкийн улс орнуудын ард түмэнд тусламж дэмжлэг үзүүлэж чадлынхаа хэрээр туслалцаа олгосоор ирсэн юм. 50 жилийн турш, Хятад улсын Африк тивд олгосон тал бүрийн тусламж 44 тэрбум 400 сая гаруй юаньд хүрч, ойролцоогоор дэд бүтцийн болон нийгмийн сайн сайхны төлөө үйлсийн 900 гаруй төсөл хэрэгжүүлсэн байна. Хятад улс Африк тивийн 43 оронд давхардсан тоогоор 16 мянган хүнтэй эмнэлгийн анги илгээж, нийт 240 сая гаруй шархдагсад, өвчитэнд эмчилгээ хийж, түргэн тусламж үзүүлсэн байна гэжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ: Хятад улсын Африкт олгосон тусламж олон салбарыг хамарч байгаа юм. Үүнд Африкийн үндэстний эдийн засгийн хөгжилд үзүүлсэн дэмжлэг ч багтаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: \бичлэг\
Африкийн орнуудтай эдийн засаг худалдааны харилцаагаа хөгжүүлэхийг Хятад улс маш чухалд үзэж байна. Эдийн засаг худалдааны харилцааг хөгжүүлэх талаар бид гурван гол талыг баримталж байдаг. Үүнд Нэгд, Африкийн бараа бүтээгдэхүүнийг Хятадад импортлохыг тууштай нэмэгдүүлэнэ. Африкт өөрийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулах нөхцөл боломж бий болгохыг Хятад улс дэмжих арга хэмжээ авна. Хоёрд, техник, эдийн засгийн тусалцаа, хамтын ажиллагааг нягт уялдуулж, Африкийн өөрийн хөгжлийн хүчнийг чухалчилна. Гуравд, Африкт техник мэрэгжил удирдллагын ажилтан бэлтгэн сургахад нь туслах эдгээр болно гэжээ.
Өнөө Хятад улс Африк тивийн гамшигт ноцтой нэрвэгдсэн орон болон хөгжлөөр таруухан 31 орны нийт 10 тэрбум 500 сая гаруй юаний өр ширийг хүчингүй болгосон байна. Хятад улс Африкийн 29 орны Хятадад экспортлох бараг 1900 төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлсөн байна.
Ерөнхи сайд Вэнь Жябао хэлэхдээ: энэ оны 11-р сард, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт болон Хятад Африкийн дээд хэмжээний уулзалтыг Бээжинд хийж, өр ширийг барагдуулах, эдийн засгийн туслалцаа олгох, мэрэгжлийн хүмүүс бэлтгэх, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг Хятадын засгийн газар голчллон хэлэлцэх болно гэжээ. Тэрээр ярихдаа: \бичлэг\
Энэ оны 11-р сард болох Хятад Африкийн дээд хэмжээний уулзалт нь хэрэг дээрээ Хятад Африкийн сайдын хэмжээний чуулга уулзалтын үндсэн дээр явагдна. Дээд хэмжээний уулзалт юм уу чуулга уулзалт гэсэнгүй бүр хамтран ажиллах индэр болох юм. бид энэ боломжийг ашиглан Африкийн олон оронтай найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно гэжээ.
Хятад Африкийн харилцаа, Хятад Африкийн хамтын ажиллагааны талаарх Хятадын засгийн газрын байр суурийн тухай ярих үе Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ: \бичлэг\
Бие биеэ хүндэтгэн, эрх тэгш харилцан ашигтай байх, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх нь Хятадын засгийн газрын ямагтын чиг шугам мөн. Олон газар олон орны ард түмэн бүр өөрийн өөрийн ашиг сонирхолтой бөгөөд өөрийн асуудлаа зохицуулах хүчин чадалтай гэдэгт бид итгэж байна. Африк үндэстний эдийн засгийн хөгжил, нийгэм тогтвортой эвсэг зохицонгуй байж, ардчилалын тогтолцоо боловсронгуй болж, ард түмэн нь аз жагалтай амьдрахыг Хятад улс хүсэн ерөөж байна гэжээ./Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав./
|