Сүрьеэ өвчин дэлхийн хэмжээнд дэлгэрч хэдэн зуун сая хүний амь насыг хөнөөснийг бид мэднэ. 20-р зууны 50-аад оноос нааш эм эмнэлгэ хөгжиж, эрүүл мэндийн төвшин дээшилэхийг дагалдан сүриэ өвчнийг ч зохих хэмжээнд хяналтдаа авч чадсан байна. Гэвч сүүлийн жилүүдэд зарим улс орон сүрьеэ өвчинг сэргийлэх ажлыг чухалчлан үзэхгүй болж, санхүүгийн оруулалт багасаж, хүн амын нэмэгдэл болон нааш цааш зорчих хүний тоо нэмэгдэхийг дагалдан энэхүү өвчин дахин газар авч эхэлсэн байна.
Халдварт өвчин гэж хэлсээр хүмүүс ханиад, элгэний өрөвсөл зэргийг бодон олдог. Цөөн хэдэн хүн л сүриэ өвчнийг бодон олдог байна. Сүрьеэ өвчин нэгэн үе Хятадад газар авч хятадчуудын амь насыг их заналхийлж байсан юм. өнгөрөгч зууны 50-аас 60-аад оны үеээр Хятадын засгийн газар сүрьеэ өвчинг сэргийлэх ажлаа эрчимжүүлснээр сүрьеэ өвчинийг зохих хэмжээнд хяналтдаа авсан байна.
Сүүлийн жилүүдэд олон төрлийн шалтгаанаас болоод сүрьеэ өвчин хятад улст дахин дэлгэрч эхэлсэн байна. Хятадын эрүүл мэндийн яамны сайдын орлогч Ван Лүндэ хэлэхдээ,
Сүрьеэ өвчин манай оронд мөн л маш нөлөөтөй байна. Манй орон бол дэлхийн сүрьеэ өвчин их үүсдэг 22 орны нэг байсаар юм. Манай орны сүрьеэ өвчинд нэрвэгдсэн хүний тоо дэлхийд 2-р жигсаагдаж байна. Энэтхэгийг гаргавал даруй манай орон юм гэжээ.
Хятад оронд өнөө сүрьеэ өвчинтэй хүн 4 сая 500 мянга гаруй байж, нийт хүн амын 0.34%-г эзэлж байдаг. нийт хятадад жил бүр бараг 130 мянга гаруй хүн сүрьеэ өвчинөөс болж нас бараж, бусад халдварт өвчнөөс болоод нас барсан хүний нийт тоотой тэнцэж байдаг.
20-р зууны 50-аад оноос Хятад улс сүрьеэ өвчинг эмчилэх ажлаа эрчимжүүлснээр зохих хэмжээнд хяналтдаа авч чадсан байна.
Сүрьеэ өвчинийг сэргийлэх хамгийн анхны алхамд сүрьеэ өвчинтэй хүнийг илрүүлэх болно. Үүний тулд Хятад улс сүрьеэ өвчинг тодлох тоног төхөөрөмж байгуулах, тусгай мэрэгжлийн хүн боловсруулах, суртал ухуулаг хийхээ эрчимжүүлэх зэрэг олон арга хэмжээ авсан байна. 2004 оны 1-р сард Хятад улс бүх улсын хэмжээнд халдварт өвчинөөс сэргийлэх мэдүүлэх систем байгуулсан байна.
Эдгээр арга хэмжээгээр дамжин Хятад улсын сүрьеэ өвчинг илрүүлэх хэмжээ ихэд дээшилсэн байна. 2003 онд Хятадын сүрьеэ өвчинг илрүүлсэн хэмжээ 39%-д хүрч, 2005 онд 79%-д хүрсэн байна.
Үүнээс гадна сүрьеэ өвчинг эмчилэн засах явдал болно. 2001 оноос эхлэн Хятад улс бүх улсын хэмжээнд сүрьеэ өвчинг үнэ төлвөргүй тодлох, эмчилэн засах бодлого хэрэгжүүлж, өвчитэнд үнэ төлвөргүйгээр эм бэлдмэл, эмчилгээ хангасан байна.сүрьеэ өвчинг эмчилэн засах хөрөнгө мөнгийг баталахын төлөө Хятадын төв санхүү жил бүр 40 сая юаний хөрөнгө оруулж, 2004 онд 300 сая юань орчим болгон нэмэгдүүлсэн байна. 2005 онд Хятад улс бас сүрьеэ өвчний мэдээлэлийн систем ажиллуулж, нэгэнт тодолсон өвчитэний мэдээлэлийн агуулах байгуулсан байна.
Эмчилэн засах үед Хятад улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын танилцуулсан арга барилыг хэрэглэж, сүрьеэ өвчинд нэрвэгдсэн хүн тусгай байцаагчын хяналттайгаар сүрьеэ өвчинг засах эм бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй байдаг.
Хятадын засгийн газрын сүрьеэ өвчинг сэргийлэх хүчээ эрчимжүүлэхийг дагалдан, хятадын сүрьеэ өвчинг сэргийлэн засах байдал илт сайжирсан байна. 2005 оны эцс болтол хятадад сүрьеэ өвчинг засан сайжруулсан хэмжээ 91%-д хүрч, ДЭМБ-ын үнэлгээг олсон байна.
|